Хайх

\"Орших уу эс орших уу\" : Бенедикт Камбербэтч Лондонд Гамлетийн дүрд

"Орших уу эс орших уу" : Бенедикт Камбербэтч Лондонд Гамлетийн дүрд

Оны нээлт

Text: Б.Амина


Лондон даxь Барбикан театрт "Гамлет" жүжгийн энэ оны нээлт болж, гол дүр болох Данийн хунтайжийн дүрд Бенедикт Камбербэтч тайзнаа гарлаа

Бенедикт Камбербэтчид Гамлетийн дүрд тоглоx саналыг "Орших уу эс орших уу?" гэсэн асуултын хамт тавих үед тэрээр жүжигчин бүрийн мөрөөдөл болсон Шекспирийн жүжгийн дүрд оролцохыг шууд зөвшөөрсөнгүй. Камбербэтч театрт эртнээс маш амжилттай ажилласан бөгөөд дэлхий дахинд BBC-ийн  цуврал кино Шерлок Холмсын дүрээр олны танил болсон билээ.

Тэрбээр Лондонгийн театрын үзэгчдийг татсан олон дүр бүтээсэн. Хамгийн сүүлд ажилласан, Хааны үндэсний театрт зориулан тавьсан Дэнни Бойлын "Франкенштейн" жүжигт өөрийн чадвартаа ташуурсан догшин эрдэмтэн Виктор Франкенштейний дүрд хувиран, жүжгийг шүтэн бишрэгчдэд энэ бүтээлийг дахин үзэх хүслийг төрүүлсэн юм. Шинэ жүжгийн нээлтийн тухайд гэвэл бүх л амжилтыг эвдэж Гамлетийн нээлт болохоос жилийн өмнө тасалбар зарагдаж дуусчээ. Барбикан театр тасалбар авч чадаагүй үзэгчдэд зориулaн жүжиг тоглох бүх өдөрт нэмэлт зуун тасалбар гаргахаа амлажээ.  Жүжиг Бенедикт Камбербэтч эхний үзэгдэл дээр "Орших уу, эс орших уу"гэх Гамлетийн монологоос өгүүлснээр эхэлдэг. Найруулагч Линдси Тернер сонгодог жүжгийг шинээр тавихдаа Шекспирийн эх зохиолын нэгдүгээр үзэгдэлд "Энд хэн байна" гэж эхэлдгийг ийнхүү өөрийн уран сэтгэмжээр өөрчилсөн байна.

цааш үзэх