Хайх

Пол МакКартни, Бон Жови, Николь Шерзингер нар хандивийн сингл гаргажээ

Пол МакКартни, Бон Жови, Николь Шерзингер нар хандивийн сингл гаргажээ

Дэлхийгээ хайрлах тухай дуу

Text: Б.Амина


Зураг:

Дэлхийн дулааралд анхаарал хандуулахыг олон нийтэд арав гаруй алдартнууд нэгдэж уриаллаа

Дуу хоолой бүхнээс хүчтэй. Дэлхийн олон сая хүний зүрх сэтгэлийг эзэмдсэн алдартай хөгжимчдийн бүтээл тэгвэл дэлхийг хайрлах зүрх сэтгэлийг хүмүүст сэргээх бүр илүү их хүч агуулжээ. "Love Song to the Earth" дууны хөгжмийг бичсэн Пол МакКартни энэ бүтээлийг хандивийн үйл ажиллагаанд зориулсан тухайгаа олон нийтэд мэдэгдлээ. Уг бүтээл нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөд бүх нийтийн анхаарлыг татах зорилготой ба орлого нь хандивийн байгууллагын санд орох юм байна. Мөн тус уран бүтээлд оролцсон, дууг бүтээхэд хамтрасан уран бүтээлчдийг нэгтгэн тусгай сайт нээжээ. Үүнд Жон Бон Жови, Леона Льюис, Шерил Кроу болон Николь Шерзингер гээд дэлхийн одууд багтсан байна.

цааш үзэх