Хайх

Playtime 2022 наадмын онцлох хамтлагууд: The Colors

Playtime 2022 наадмын онцлох хамтлагууд: The Colors

Арван жилийн турш тасралтгүй оролцож байна

Text: Buro.Mongolia


The Colors хамтлаг нь Playtime наадамд 2011 оноос хойш тасралтгүй оролцож байгаа ба тэдний “Хүзүү хаашаа толгой тийшээ”, “Нарны титэм” дуунууд 2018, 2019 оны сүлд дуунууд болж байсан. Одоогоор гитарчин, дуучин, ахлагч Г.Тогтуун, гитарчин А.Тэргэл, басс гитарчин Б.Төгөлдөр, бөмбөрчин Н.Жамух, даралтат хөгжимчин Н.Бат-Оюу нарын бүрэлдэхүүнтэй байна.

Тэд 2014 онд “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён Тагтаа” нэртэй бүрэн хэмжээний цомог, 2018 онд харин “Би тэнгэр лүү унаж байна” нэртэй EP цомгоо гаргаад байгаа бол энэ ондоо багтан нийт 13 дуунаас бүрдэх цомгоо худалдаанд гаргахаар бэлдээд байна. Зөвхөн хэвлэлтийн ажил үлдсэн бөгөөд хос пянз хэлбэрээр, мөн дижитал хэлбэрээр цацах юм.

Арав дахь жилдээ оролцож буй The Colors хамтлаг нь жил бүр нар жаргасан хойно, тайзны өнгөлөг гэрэлтүүлгүүд дунд олон сайхан дурсамжуудыг маань хөглөсөн, гайхалтай тоглолт сонирхуулдаг билээ. Тэгвэл энэ онд Playtime тайз дээр 01:20-02:30 цагт тоглож энэ жилийн наадмын үндсэн тайзны хаалтыг хийхээр байна. Баасан, Бямба гаргуудад харин Waldo асарт, мөн баасан гарагт Storepay асар дээр өөрсдийн тоглолтыг толилуулах ажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх