Хайх

Playtime 2022 наадмын онцлох хамтлагууд: The Lemons

Playtime 2022 наадмын онцлох хамтлагууд: The Lemons

Таван жилийн дараа эргэн ирж байна

Text: Buro.Mongolia


The Lemons хамтлагийн түүх тэр чигтээ Playtime наадамтай холбогддог билээ. 2004 оны наадмаас The Lemons нэрээрээ оролцож эхэлсэн тэд бол хамгийн олон жил Playtime-д тоглож буй хамтлагуудын нэг юм. 2006 онд гаргасан “Red Album” нь манай улсын хамгийн анхны инди рок цомог бөгөөд 2009 онд “Залуу Лениний ойролцоо гурван давхарт”, 2015 онд “III” нэртэй бүрэн хэмжээний цомгууд, 2017 онд Дуурь бүжгийн эрдмийн театр симфони найрал хөгжимтэй хамтран Unplugged тоглолтоо хийж, түүнийгээ Unplugged in UB нэртэй цомог болгон гаргасан.

2016 оны Playtime наадмын үеэр тайзан дээрээс The Lemons хамтлаг удаан хугацаанд завсарлага авч байгаагаа зарлаж байсан билээ. Тэгвэл энэхүү удаан хугацааны завсарлага, үзэгч, сонсогч бидний хүлээлт энэ жилийн Playtime наадмаар төгсгөл болох нь ээ. 2017 онд хамтлагийн гитарчин А.Энхтулга АНУ-ыг зориод саяхан ирсэн ба The Lemons хамтлагийг долоодугаар сарын 8-ны өдрийн 18:30-19:00 цагт “TechPack – MCS Software House” асарт, маргааш нь буюу Бямба гарагийн шөнө 01:20-02:30 цагт “Playtime” тайзан дээрээс сонсоорой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх