Хайх

Диана гүнжийн хуримын нийтэд дэлгээгүй гэрэл зургуудыг дуудлага худалдаанд

Диана гүнжийн хуримын нийтэд дэлгээгүй гэрэл зургуудыг дуудлага худалдаанд

Албан бус байдлаар

Text: Б.Амина


Зураг:

Диана гүнж болон ханxүү Чарльз нарын олонд хараахан дэлгэгдээгүй 14 гэрэл зургийг ирэх 9-р сард дуудлага худалдаанд оруулна

1981 оны хуримын ховор зургуудын зохиогчийн эрхийг эзэмшдэг гэрэл зурагчин Патрик Личфилд  RR Auction дуудлага худалдааны цахим хуудсанд эдгээр зургуудыг дэлгэлээ. Түүхэн гэрэл зургуудад Диана гүнж, Ханxүү Чарльз, хатан хаан Елизабет, ханxүү Филипп болон гүнж Анна, Маргарет нарын албан бус байдлаар дуранд үлдсэн дүр буужээ. Гэрэл зурагт Гэгээн Паулын цогчин дуган дахь ёслолын арга хэмжээ өндөрлөсний дараа Букингемийн ордонд хүрэлцэн ирсэн хатан хаан Елизабет Лондонгийн түм бужигнасан гудамжин даxь телевизийн сурвалжлагыг үзэж буй байдал, Диана гүнж Уинстон Черчиллийн зээ охиныг тэврэн ярилцаж байгаа нь бий. Мөн шинэхэн гэрлэгсэд тагтан дээр гаран мэндчилэх үед Диана гүнжийн хуримын даашинзны хормой арай хийн багтсан нь харагдана. Диана гүнжийн хуримын нийтэд дэлгээгүй гэрэл зургуудыг дуудлага худалдаанд (фото 1)

Хуримын зургийн цомогт ч ороогүй хар цагаан болон өнгөт гэрэл зургуудыг авахыг хүссэн эрхмүүд  9-р сард цахим дуудлага худалдаанд оролцож болох юм байна. Диана гүнжийн хуримын нийтэд дэлгээгүй гэрэл зургуудыг дуудлага худалдаанд (фото 2)

 

цааш үзэх