Хайх

Үр дүнтэй үзвэр: Хаяо Миязакигийн тухай цуврал баримтат кино

Үр дүнтэй үзвэр: Хаяо Миязакигийн тухай цуврал баримтат кино

Хүндэлдэг уран бүтээлчийнхээ тухай илүү ихийг мэдэж аваарай

Text: Buro.Mongolia


Японы NHK суваг Studio Ghibli-гийн үүсгэн байгуулагч Хаяо Миязакигийн тухай дөрвөн ангиас бүрдэх баримтат киног цацлаа. "Хаяо Миязакитай өнгөрүүлсэн 10 жил" хэмээн нэрлэсэн баримтат кинонд түүний сор болсон "My Neighbor Totoro", "Ponyo", "Spirited Away", "The Wind Rises" зэрэг уран бүтээлүүд хэрхэн бүтсэн тухай болон 2011 Японы Тохоку мужид болсон аймшигт газар хөдлөлт, үүнээс үүссэн саад бэрхшээлийг Studio Ghibli-гийн уран бүтээлчид хэрхэн даван туулсан түүхийг харуулах ажээ.

Хэрэв та "Хаяо Миязакитай өнгөрүүлсэн 10 жил" цуврал баримтат киног үзэхийг хүсвэл NHK сувгийн веб хуудсанд хандаарай.

Сонирхуулахад найруулагч Хаяо Миязакигийн туурвисан анимейшн бүтээлүүд өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн Netflix тавцан дээр цацагдаж эхэлсэн ба одоогийн байдлаар 20 орчим бүтээл байршаад байгаа билээ.

 

цааш үзэх