Хайх

The Radio Dept. хамтлаг Монголд газардлаа

The Radio Dept. хамтлаг Монголд газардлаа

Playtime дээр уулзацгаая!

Text: Ж.Чинбат


Шведээс гаралтай алдарт The Radio Dept. хамтлаг Playtime амьд хөгжмийн наадамд оролцохоор Монголд газардаад байна. Тэд наадмын хоёр дах өдөр 23:30 минутаас тайзнаа гарна

Энэ жилийн Playtime хөгжмийн наадамд гадаадаас 11 хамтлаг ирж тоглож байгаа. Эдгээр хамтлагууд дотроос хамгийн алдартай, мөн хөгжим сонсогчдын хамгийн хүсэн хүлээж байгаа хамтлаг бол мэдээж The Radio Dept. Анх 1995 онд Элин Альмеред, Йохан Дункансон гэх сургуулийн найзууд тус хамтлагийг үүсгэн байгуулсан юм. Тэдний "Pulling Our Weight", "I Don't Like It Like This" болон "Keen on Boys" зэрэг дуунууд нь София Копполагийн найруулсан "Marie Antoinette" кинонд орсноор нэрд гарсан байдаг.

The Radio Dept. хамтлаг Монголд газардлаа (фото 1)

Инди рок, dream pop, shoegaze урсгалаар тоглодог тус хамтлаг хамгийн сүүлд 2010 онд гурав дахь "Clinging to a Scheme"-нэртэй цомгоо гаргасан. Хэдийгээр шинэ цомог гаргаагүй удсан ч гэлээ The Radio Dept. хамтлагийн урын санд зуу, зуун шинэ дуу бий. Харин энэ удаад Монгол улсад тоглохдоо тэд ямар уран бүтээлүүдээ бидэнд толилуулахыг зургаадугаар сарын 25-нд 23:30 минутаас Playtime-ын тайзнаас харах л үлдлээ.  

Дашрамд дурдахад бид энэ долоо хоногийн хөгжмийн жагсаалтаа Playtime наадамд өмнө нь тоглож байсан болон энэ жил тоглох хамтлагуудын дуунуудаар бүрдүүлсэн байгаа. 



Эх сурвалж:http://www.buro247.mn/culture/news/playtime-2016-naadamd-irekh-gadny-uran-b-teelchid.html

цааш үзэх