Хайх

Райан Гослингийн тоглосон “First Man” кино Оскарт нэр дэвших өндөр магадлалтай

Райан Гослингийн тоглосон “First Man” кино Оскарт нэр дэвших өндөр магадлалтай

Дэмьен Шазеллын хамгийн шилдэг бүтээл гэж шүүмжлэгчид үзэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрөгч пүрэв гарагт Оскарын шагналт найруулагч ("La La Land") Дэмьен Шазеллын "First Man" гэх намтарчилсан утга уянгын кино 75 дах удаагийн Венецийн кино наадамд танилцуулагдсан байгаа. Саран дээр хөл тавьсан анхны хүн гэдгээрээ түүхэнд бичигдсэн, сансрын нисгэгч Нил Армстронгийн эрсдэлтэй бөгөөд ээдрээтэй амьдралын тухай өгүүлэх энэхүү киног Дэмьен Шазеллын хамгийн шилдэг бүтээл хэмээн шүүмжлэгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Тухайлбал The Hollywood Reporter сэтгүүл Америкчууд дэлхийн түүхийг өөрчилсөн онцлох цаг мөчийг гайхалтай байдлаар харуулсан гэж үзсэн бол The Independent сонин киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Райан Гослингийн жүжиглэлтийг өндрөөр үнэлжээ. Харин Variety сэтгүүл "First Man" киног Дэмьен Шазеллын өмнөх бүх бүтээлүүд төдийгүй сансрын тухай бүх киноноос хамгийн шилдэг нь болсон гэсэн дүгнэлтэд хүрчээ. Кино шүүмжлэгчдийн үзэж буйгаар тус киноны хажууд Оскарын есөн номинацид нэр дэвшсэн "Apollo 13" бол хүүхэлдэйн шоу гэнэ.

Зохиолч Жеймс Р.Хэнсений номоос сэдэвлэсэн "First Man" киноны гол дүрд Райан Гослингоос гадна, Клэр Фой тоглосон бөгөөд кино зохиол дээр Жош Сингер ажиллажээ.

"First Man" кино 2018 оны аравдугаар сарын 12-нд кино театруудад нээлтээ хийх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх