Хайх

Red Hot Chili Peppers шинэ цомгийнхоо дахин нэг синглийг танилцууллаа

Red Hot Chili Peppers шинэ цомгийнхоо дахин нэг синглийг танилцууллаа

We Turn Red

Text: Buro.Mongolia


Зураг:

Тэдний 11 дэх цомгийг нь хүлээх зуураа “We Turn Red” нэртэй шинэ дууг нь хүлээн авч сонсоцгооё

Red Hot Chili Peppers хамтлаг Америкийн продюсер Рик Рубинтэй 25 жил хамтран ажиллаж, зургаан цомог гаргасны эцэст продюсероо солихоор шийджээ. Рик Рубин цагтаа Beastie Boys, Linkin Park зэрэг хамтлагуудыг гарган ирж, Time сэтгүүлийн "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн"-ий тоонд багтаж, олон тооны Grammy шагнал хүртэн, Columbia Records компаний ерөнхийлөгчөөр хүртэл ажиллаж байжээ. Энэ удаад RHCP хамтлагийн 11 дэх "The Getaway" нэртэй бие даасан цомог дээр Danger Mouse ажиллах юм.

Одоогийн байдлаар энэхүү цомгийн "The Getaway", "Dark Necessities" гэсэн хоёр сингл цацагдсан байгаа бол тэд ийнхүү "We Turn Red" нэртэй гурав дах синглээ танилцууллаа. RHCP хамтлагийн "The Getaway" цомог энэ долоо хоногт буюу зургаадугаар сарын 17-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх