Хайх

Рианна Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоун дээр дуулна

Рианна Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоун дээр дуулна

Text: Buro.Mongolia


АНУ-ын Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн аваргын төлөөх финалын тоглолт төдийгүй олон мянган үзэгчдийн анхаарлыг татдаг энтертейнмент шоу гэдгээрээ дэлхий дахинаа танигдсан Super Bowl тэмцээний үеэр шилдэг брэндүүдийн бүтээлч сурталчилгаанууд цацагдаж, тухайн үеийн хамгийн алдартай уран бүтээлчид шоу үзүүлбэрүүдээ үзүүлдэг уламжлалтай билээ. Тэгвэл ирэх жил зохион байгуулагдах 57 дахь удаагийн Super Bowl тэмцээний халфтайм шоунд дуучин, Savage x Fenty болон Fenty Beauty брэндүүдийн үүсгэн байгуулагч Рианна үзүүлбэрээ үзүүлэхээр болжээ. Тэрээр хамгийн сүүлд 2016 онд “Anti” нэртэй цомгоо танилцуулж байсан ба тайзнаа ийнхүү зургаан жилийн дараа эргэн ирэх юм. Мөн дуучин бүсгүй Super Bowl-ийн халфтайм шоуны тайзнаа анх удаа тоглох аж.

Рианнагийн шүтэн бишрэгчид түүнийг эргэн ирэлтээрээ шинэ дуунууд гаргана хэмээн найдацгааж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх