Хайх

Риз Уидерспун Netflix-ийн хоёр шинэ кинонд тоглоно

Риз Уидерспун Netflix-ийн хоёр шинэ кинонд тоглоно

Романтик инээдмийн кино

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Риз Уидерспун Netflix стриминг тавцангийн "Your Place or Mine" болон "The Cactus" нэртэй хоёр шинэ инээдмийн романтик кинонд тоглохоор болсон байна. Тэрээр мөн эдгээр төслүүдэд продюсерын үүргийг давхар гүйцэтгэх юм.

"Your Place or Mine" гэх кинонд бие, биенийхээ амьдралыг өөрчлөхөөр шийддэг хоёр найзын тухай өгүүлэх болно. Харин "The Cactus" кино нь Сара Хейвудын бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн байна. Зохиолын гол дүрийн бүсгүй 45 настайдаа бие давхар болсноо олж мэддэг бөгөөд энэхүү гэнэтийн мэдээ нь түүний амьдралыг харах өнцгийг тэр чигээр нь өөрчилдөг. Одоогийн байдлаар энэхүү хоёр киноны зураг авалт хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа юм.

Сонирхуулахад 2019 онд Риз Уидерспун уг бүтээлийг өөрийн номын клубийнхээ гишүүдэд санал болгож байсан юм.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх