Хайх

Роберт Паттинсон, Марго Робби нар дугуй ширээний ярилцлага хийлээ

Роберт Паттинсон, Марго Робби нар дугуй ширээний ярилцлага хийлээ

Бас Брайан Крэнстон, Дайан Крюгер, Арми Хаммер, Октавия Спенсер нар

Text: Бюро 24/7


Зураг:

2018 оны гуравдугаар сарын 4-нд SundanceTV сувгаар The Hollywood Reporter сэтгүүлийн дугуй ширээний ярилцлага цацагдах болно. Тус сэтгүүлийн баг уг ярилцлагадаа анх удаа янз бүрийн жүжигчдийг урьжээ. Өмнө нь энэхүү дугуй ширээний ярилцлагад зөвхөн эмэгтэй жүжигчид оролцож, урлаг соёл ба энтертэйнмент салбар дахь тэгш бус байдал, бэлгийн дарамтын талаар ярилцаж байсан билээ.

Энэ удаад дугуй ширээний ярилцлагад жүжигчин Марго Робби, Дайан Крюгер, Брайан Крэнстон, Арми Хаммер, Октавия Спенсер болон Роберт Паттинсон нар уригдан оролцсон байна. Жүжигчид зураг авалтын талбайд гардаг асуудлууд, киноны нүцгэн хэсэгт хэрхэн тоглодог ба өөрсдийн хүндэлдэггүй хүмүүстэйгээ ямар байдлаар хамтарч ажилладаг талаар хуваалцжээ. Жишээ нь Марго Робби нэгэн продюсерт өөртэй нь хүндэтгэлгүй харьцаж байна гэдгээ хэлснийхээ төлөө төслөөс халагдаж байсан гэдгээ дэлгэсэн юм.

Мөн жүжигчин Роберт Паттинсоны ярилцлагын хэсэг цахим ертөнцөд цацагдсан байна. Тэрээр Сэфди ах дүүсийн бүтээсэн "Good Time" нэртэй триллер кинонд Константин гэх дүрд яагаад тоглох болсон тухайгаа хуваалцжээ.

Тэрээр "Би энэ төсөлд оролцоно гэдгээ баталж гэрээгээ зурах үед ямар ч кино зохиол ба дүр бичигдэж эхлээгүй байсан юм. Надад зүгээр л эдгээр найруулагчдын өмнө нь бүтээж байсан киноны триллер маш их таалагдсан" гэж хариулсан байна.

цааш үзэх