Хайх

Рок-н-ролл амьд! Скорсезе, Жаггер нар цуврал кино бүтээх гэнэ

Рок-н-ролл амьд! Скорсезе, Жаггер нар цуврал кино бүтээх гэнэ

Гол дүрд нь Оливия Уайлд


Зураг: Buro 24/7 Russia

Америкийн 1970-аад он болон рок-н-роллыг нэхэн дуудаж, Мартин Скорсезе, Мик Жаггер нар цуврал кино бүтээхээр зэхжээ

Зураг авалтын тухай Нью-Йоркийн Брүүклин дүүргийн гудамжуудаар тавигдсан анхны сурталчилгаанууд мэдээлжээ. Энэ мэдээний өмнө нь Rough Trade хөгжмийн дэлгүүрийг 1970-аад оны хэв маягаар засаж, хажууханд нь хуучны утасны кабинууд болон тэр үеийн автомашин тавьсан байсныг BrooklynVegan холбоос тавин зарласан байна. Магадгүй бүтээгдэх гэж буй драма кинонд Америкийн 1970-аад оны үеийн хөгжмийн бичлэгийн салбарын тухай өгүүлэх гэж байгаа байх. Энэ тухай The Rolling Stones хамтлагын гоцлол дуучин Мик Жаггер нарийвчлан мэднэ. Учир нь тэр бол Скорсезегийн хамтаар киноны зохиолыг бүтээлцсэн ба энэ нь тэр хоёрын анхны бүтээл биш билээ. Жаггер болон Скосезе нарын хамтын ажиллагаа 2008 онд "The Rolling Stones. Гэрэл гарах болтугай" баримтат киноны зураг авалтын үеэр анх эхэлсэн ажээ.

Кинонд тоглох жүжигчдын бүрдэл мөн анхаарал татахуйц юм. Гол дүрүүдэд Оливия Уайлд болон "Нууцлаг эзэнт гүрэн"-р алдаршсан Бобби Каннавале нар тоглох юм байна.

Хэзээ нээлт нь болох нь одоогоор тодорхойгүй ч цувралын эхний анги HBO сувгаар гарах нь л мэдэгдэж байна.

 

цааш үзэх