Хайх

Сара Жессика Паркер Met Gala 2020 үдэшлэгээс сэдэвлэсэн плейлист гаргалаа

Сара Жессика Паркер Met Gala 2020 үдэшлэгээс сэдэвлэсэн плейлист гаргалаа

Ленни Кравиц, Уитни Хьюстон, Канье Уэст нарын дуунууд багтжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Сара Жессика Паркер Met Gala 2020 арга хэмжээнээс сэдэвлэсэн плейлист гаргасан байна. Метрополитен музейгээс жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулдаг энэхүү үдэшлэг нь энэ жил "About Time: Fashion and Duration" ("Цаг хугацааны тухайд: Загвар ба үргэлжлэх хугацаа") сэдвийн хүрээнд явагдах байсан ч коронавирусын тархалтаас шалтгаалж тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Жүжигчин бүсгүйн плейлистэд Уитни Хьюстон, Фиона Эппл, Долли Партон, Билли Жоэль, Канье Уэст болон бусад олон уран бүтээлчийн дуунууд багтсан байна. Түүний плейлистийг Apple Music-ээс сонсох боломжтой.

 

 

цааш үзэх