Хайх

Селфи, амьтан болон хоолны зургаа Винсент Ван Гог, Фрида Кало нарын стильд хувиргацгаая

Селфи, амьтан болон хоолны зургаа Винсент Ван Гог, Фрида Кало нарын стильд хувиргацгаая

Art Transfer

Text: Buro.Mongolia


Зураг:

Google Arts and Culture тавцан Лос-Анжелес хотын Гетти музейтэй хамтран маш бүтээлч байдлаар зураг засаж янзалдаг программ танилцуулсан байна. Art Transfer нэртэй энэхүү программ нь зургийг алдартай уран бүтээлчдийн нэрийн хуудас болсон стильд хувиргах боломжийг олгодгоороо онцлогтой юм.

Жишээлбэл уг программ нь хиймэл оюун ухааны тусламжтай хэрэглэгчдийн зургийг яг л Винсент Ван Гог, Леонардо Да Винчи, Эдвард Мунк, Фрида Кало, Питер Пауль Рубенс зэрэг домогт уран бүтээлчид зурсан мэт харагдуулах болно.

Мөн энэхүү фильтрийг ашиглан зургийг бүтнээр нь болон хэсэгчлэн хувиргах боломжтой. Түүнчлэн зургийг засаж янзлах явцад тус программ нь тухайн уран бүтээлийн талаар сонирхолтой баримтуудыг харуулах юм.

 

цааш үзэх