Хайх

\"Sex and the City\" цувралд гардаг хайр, нөхөрлөл, харилцааны тухай шилдэг эшлэлүүд

"Sex and the City" цувралд гардаг хайр, нөхөрлөл, харилцааны тухай шилдэг эшлэлүүд

Салалтыг даван туулж, шинэ хайртайгаа учирч эсвэл зүгээр л инээхийн тулд

Text: Buro.Mongolia


1998-2004 оны хооронд HBO сувгаар гарч байсан алдарт "Sex and the City" цуврал дэлхийн даяар олон сая шүтэн бишрэгчтэй болж, одоог хүртэл сая сая эмэгтэйчүүдийн үзэх дуртай, хэзээ ч хуучирдаггүй телевизийн бүтээл хэвээр байгаа билээ. Нью-Йорк хотод амьдардаг дөрвөн өөр бүсгүйн нөхөрлөл, хайр дурлалын харилцаа, сексийн туршлага, амьдралын хэв маягийг харуулсан энэхүү цувралд өгүүлдэг сэдвүүд одоо ч хоцрогдохгүй ач холбогдолтой байгаа нь үнэхээр гайхалтай.

Тэгвэл цувралын үргэлжлэл болох "And Just Like That" нэртэй шинэ бүтээл HBO Мах стриминг платформоор цацагдахаар болсныг бид саяхан мэдээлсэн. Үүнийг тохиолдуулан цувралын хамгийн алдартай, харилцааны талаарх эшлэлүүдийг цуглууллаа.

"Хүмүүс жекпот хожих гэж л казино тоглож эсвэл сохор болзоонд явдаг. Гэхдээ ихэвчлэн эцэст нь чи хамаг мөнгөө алдаж, бааранд ганцаараа хоцордог" - Кэрри

"Өмнө нь ганц бие байх нь хэн ч чамайг хүсэхгүй байна гэсэн утгатай байсан. Харин одоо бол ганц бие байна гэдэг нь чи халуухан, ямар амьдрал хүсэж байгаагаа, хэнтэй амьдралаа хуваалцахаа мэддэг болсон гэсэн үг" - Кэрри

"Хэрвээ нөхөрт гарахыг хүсэж байвал ганцаардмал эмэгтэйчүүдтэй хамаг цагаа битгий өнгөрүүл" - Миранда

"Хэн нэгнийг мартахын тулд түүнтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацааны ядаж тал нь өнгөрөх ёстой" - Шарлотт

"Бусад хүмүүсийн бодол ямар ч хамаагүй. Хаалттай хаалганы цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ" - Саманта

"Тэр чамайг сонирхохгүй байна. Тиймээс зүгээр л орхиж сур" - Миранда

"Намайг сонсоцгоо. Өөртөө тохирсон 'зөв' залууг олно гэдэг бүтэшгүй зүйл. Тиймээс өөрсдийнхөө амьдралаар л амьдар"- Саманта

"Би Брэйдид үнэхээр хайртай. Гэхдээ заримдаа зөвхөн ээж байх нь үнэхээр хангалтгүй. Би ажлаа санаж байна" - Миранда

"Зарим эмэгтэйчүүд хэзээ ч номхoрдоггүй. Магадгүй тэд эрх чөлөөтэй байж, өөртэйгөө адилхан хүнийг олж хамтдаа эрх чөлөөтэй байхаар заяагдсан байх" - Кэрри

"Би 15 настайгаасаа эхлэн болзож байна. Би ядарч байна. Тэр хаана байна аа?" - Шарлотт

"Тэгээд бид яах ёстой юм бэ? 80 нас хүртлээ бааранд сууж, космо шимэн, танихгүй залуустай унтах хэрэг үү?"- Кэрри

"Магадгүй алдаа бидний хувь заяаг тодорхойлдог байх. Алдаа хийгээгүй бол бидний амьдрал ямар байх байсан бол?" - Кэрри

"Хүмүүс юу ч үүрд мөнх биш гэж ярьдаг. Хүсэл мөрөөдлүүд өөрчлөгдөж, трендүүд ирж буцдаг. Харин нөхөрлөл хэзээ ч моодноос гардаггүй"- Кэрри

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх