Хайх

Скарлетт Йоханссон \"Black Widow\" киноны дараа Marvel-ын ертөнцийг бүр мөсөн орхино

Скарлетт Йоханссон "Black Widow" киноны дараа Marvel-ын ертөнцийг бүр мөсөн орхино

"Avengers: Endgame" киног үзээгүй хүмүүс спойлероос болгоомжил!

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Скарлетт Йоханссон 2012-2019 оны хооронд Marvel-ын "Avengers" франчайзад Наташа Романовагийн дүрийг бүтээж ирсэн бол одоо түүний дүрийг илүү дэлгэрэнгүй харуулах "Black Widow" кино 2020 онд гарахаар болсон билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй "Black Widow" кино гарсны дараа Marvel-ын ертөнцийг бүр мөсөн орхихоо Жимми Фэллоны шоунд оролцох үедээ хэлжээ.

"Хүмүүс миний дүрийг үхсэн гэдэгт итгээгүйгээр барахгүй тэр ямар нэгэн параллель ертөнцөд оршин тогтнож байгаа гэдгийг надад батлахыг хичээж байна. Үгүй дээ, түүний үхэл маш тодорхой байсан" хэмээн Скарлетт ярьсан байна. Мөн тэрээр Наташа Романова өөрийгөө золиослон үхэхэд бие болоод сэтгэл санааны хувьд хоосон мэдэрсэн гэдгээ хэлсэн бөгөөд "Black Widow" кино нь түүнд дүрийнхээ үхлийг даван туулахад тусалсан гэжээ.

"Black Widow" киноны зураг авалт саяхан Лондон хотод хийгдэж дууссан бөгөөд 2020 оны тавдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

цааш үзэх