Хайх

София Копполагийн “The Beguiled” эротик киноны анхны трейлер цацагдлаа

София Копполагийн “The Beguiled” эротик киноны анхны трейлер цацагдлаа

Готик, утга уянгын кино

Text: Buro.Mongolia


София Копполагийн найруулсан "The Beguiled" киноны үйл явдал XIX зууны Америкийн иргэний дайны үеийн гаднах ертөнцөөс тасарсан, охидын сургуульд өрнөнө. Энэхүү сургуульд багш, захирал, сурагчдаас бүрдсэн долоон эмэгтэй амьдарна. Гэвч нэгэн удаа сурагчдын нэг нь ойд зугаалж яваад шархадсан цэргийг олдог. Энэ цагаас эхлэн охид цэргийн анхаарлыг татаж, өөрийн болгохын тулд юуг ч хийхэд бэлэн болж, хоорондоо өрсөлдөж эхэлнэ.

"The Beguiled" кинонд Колин Фаррелл, Николь Кидман, Эль Фэннинг, Кирстен Данст нар гол дүрийг бүтээжээ.

Томас Каллинены 1966 оны ижил нэртэй номоос сэдэвлэсэн энэхүү кино 2017 оны зургаадугаар сарын 23-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх