Хайх

"Spider-Man: Homecoming" киноны шинэ трейлер цацагдлаа

Iron Man маш их гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Том Холландын гол дүрд нь тоглосон шинэ "Хүн Аалз" киноны трейлер цацагдсан байна. Энэхүү киног Жон Уоттс найруулж, Роберт Дауни Жуниор, Майкл Китон нар мөн гол дүрийг бүтээсэн байгаа.

"Spider-Man: Homecoming" киноны зохиол "Captain America: Civil War" кинонд болсон явдлын дараа өрнөнө. Питер Паркер гэдэг жирийн нэгэн ахлах сургуулийн сурагч супер баатар болон хувирдаг. Тэрээр гэмт хэрэгтэй тэмцэхийн зэрэгцээ сургууль ба гэр бүлдээ анхаарал хандуулах хэрэг гарна. Харин түүнийг амжилттай супер баатар болоход нь Тони Старк туслах болно. Питер Паркер Нью-Йорк хотыг "Vulture" гэх дайснаас аврах шаардлагатай болдог.

"Spider-Man: Homecoming" кино 2017 оны долоодугаар сарын 7-нд нээлтээ хийнэ

цааш үзэх