Хайх

Стивен Спилберг ба Питер Жексон нар шинэ кино хийнэ

Стивен Спилберг ба Питер Жексон нар шинэ кино хийнэ

Маш нууц

Text: Buro.Mongolia


Зураг:

Домогт хоёр найруулагч хамтарч шинэ төсөл дээр ажиллаж байна

Энэ тухай Спилберг "New Zealand Herald Time Out" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр, "Питер The Hobbit киноны зураг авалт дээр ажиллаад завгүй байсан тул бид Tintin-ий үргэлжлэлийг түр хойшлуулахад хүрсэн. Одоо тэр завтай болсон болохоор манай компанид дахин нэг кино хийж өгөх гэж байна. Одоогоор энэ тухай хэн ч мэдэхгүй байгаа. Энэ бол нууц. Бид энэхүү төслийг хийж дуусмагц, Питер Tintin-ий зураг авалтыг дуусгах болно" гэжээ.

Эргэн сануулахад, "The Adventures of Tintin: The Secret of the Unicorn" кино 2011 онд гарч байсан ба олон улсаас нийт 373 сая долларын ашиг олж байсан юм. Киноны голд дүрд Дэниэл Крейг, Энди Серкис ба Жейми Белл нар тоглож байсан бол, найруулагчаар Стивен Спилберг, продюсероор Питер Жексон ажиллаж байжээ.

Питер Жексон "Tintin" киноны үргэлжлэлийг хийхээ аль 2013 онд зарласан. Тэрээр "Би Hobbit-ын зураг авалтыг дууссан даруйдаа л Tintin-ий адал явдлыг үргэлжлүүлэх болно" гэж мэдэгдэж байсан юм.

цааш үзэх