Хайх

Super Bowl 2017 тэмцээн дээр танилцуулагдсан шинэ трейлерүүд

Super Bowl 2017 тэмцээн дээр танилцуулагдсан шинэ трейлерүүд

“Stranger Things”-ээс эхлээд “Карибын тэнгисийн дээрэмчид” хүртэл

Text: Buro.Mongolia


Энэ жилийн Super Bowl тэмцээн Леди Гагагийн гайхамшигтай тоглолтоос гадна кино ба цувралын цоо шинэ трейлерүүдээр онцлог байлаа. Кино компаниуд хамгийн их үзэгчтэй энэхүү тэмцээний дундуур шинэ трейлерээ танилцуулахын тулд эртнээс бэлддэг юм. Бид энэ улирлын хамгийн гол бүтээлүүдийн цоо шинэ трейлерийг сонгон хүргэж байна.

"Stranger Things" , хоёрдугаар улирал

Дастин, Майк, Лукас нар энэ удаад "Сүнсний ангуучид"-ын хувцастай эргэн ирлээ. Харин Элевен тэдний дунд харагдсангүй. Цувралын үйл явдал маш нууц байгаа ч уран бүтээлчид учир битүүлэг "жиргээ"-гээр шүтэн бишрэгчдийг баярлуулаад байна.

"The Walking Dead", долоодугаар улирлын хоёрдугаар хагас

"Хөл бөмбөгийн тэмцээн дууссан" гэсэн заналхийлсэн бичиг дэлгэцэнд гарч ирсний дараа цувралын гол дүр болох Ниганы цохиур бөмбөгөн дээр унана.

"Baywatch"

Дуэйн Жонсон, Зак Эфрон, Приянка Чопра нарын тоглосон "Baywatch" кино нь анх 1989 онд гарч байсан ижил нэртэй цувралаас сэдэвлэсэн бөгөөд энэ хаврын хамгийн хит кинонуудын нэг болох магадлалтай байна.

"Transformers: The Last Knight"

Майкл Бэйн ээлжит уран бүтээлийн үйл явдалд Энтони Хопкинс чухал дүр төрхийг нэмж байна.

"Logan"

"Logan" киноны шинээр гарсан трейлерээс харахад Marvel-ын энэхүү кино маш их цус, хүчирхийлэлтэй болох нь тодорхой боллоо ("Deadpool"-ын дараах Marvel-ын хоёр дах "R" рейтингтэй кино).

"Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales"

Уг шинэ трейлерээс бид бага зэрэг далайн шаварт хутгалдсан ахмад Жек Спэрроу, зомби цахлай шувуу ба далайн давалгаан дээр гүйж буй үхэгсдийг олж харна.

"Guardians of the Galaxy Vol.2"

Бид дахин жижигхэн Груутыг олж харах болно. Мөн энэ удаад супер баатруудын багийн шинэхэн гишүүн болох "Mantis" буюу Цөгөрцөг гэдэг дүрийг харах боломж олдож байна.

"Ghost in the Shell"

Хэдхэн хоногийн өмнө гарсан энэхүү трейлерээс киноны гайхалтай тусгай эффект, Скарлетт Йоханссоны бүтээсэн гол баатрын үнэн төрхийг олж харах боломжтой.

"Life"

Райан Рейнольдс, Жейк Жилленхолл нарын гол дүрд нь тоглосон "Life" киноны шинэ, уртасгасан трейлер "Alien" киноны шүтэн бишрэгчдэд гарцаагүй таалагдана.

"The Fate of the Furious"

Тийм ээ, тийм энэ бол "Fast and Furious" киноны наймдугаар анги. Энэ удаад Шарлиз Терон гол хорон санаатны дүрд тоглож байгаа учраас заавал үзэх хэрэгтэй.

"A Cure for Wellness"

Дэйн ДеХаан, Мия Гот нарын тоглосон сэтгэлзүйн триллер киноны ээлжит шинэ трейлерээс дүнсгэр, аймшгийн киноны уур амьсгалыг мэдээрэй.

цааш үзэх