Хайх

Оддын тэсрэлт: “Absolutely Fabulous” киноны анхны трейлер гарлаа

Тансаглалд хязгаар үгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Кейт Мосс, Кара Делевинь, Стелла МакКартни, Алекса Чанг зэрэг 60 гаруй олны танил хүмүүс оролцон тоглож буй "Absolutely Fabulous” олон ангит киноны шинэ хувилбар долоон сард жинхэнэ тэсрэлт хийх гэж байна

Анх олон ангит кино байсан "Absolutely Fabulous" одоо бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл болох гэж байна. Энэхүү киноны үйл явдалд Эдина болон Пэтси гэх хоёр найзын тухай өгүүлдэг бөгөөд тэд маш тансаг амьдралтай бүсгүйчүүд юм.  Тэд үдэшлэг зохиож, үнэтэй хувцас худалдан авч, залуу насаа дурсацгаах болно.

Киноны шинэ хувилбарт загвар өмсөгч Кейт Мосс, Лара Стоун, Сьюки Уотерхаус, Кара болон Поппи Делевинь нар тоглож байна. Мөн загвар өмсөгчдөөс гадна дизайнер Стелла МакКартни, Жан-Поль Готье болон хөтлөгч Алекса Чанг нар тус кинонд дүр бүтээжээ. Тэгэхээр ирэх долоодугаар сард нээлтээ хийх энэхүү кинонд дэлхийн хамгийн алдартай жар гаруй од хүмүүс ямар дүр бүтээхийг хүлээх л үлдлээ.

Оддын тэсрэлт: “Absolutely Fabulous” киноны анхны трейлер гарлаа (фото 1)
Оддын тэсрэлт: “Absolutely Fabulous” киноны анхны трейлер гарлаа (фото 2)

цааш үзэх