Хайх

Тейлор Свифт өөрийн гэсэн олон нийтийн сүлжээ үүсгэн байгуулжээ

Тейлор Свифт өөрийн гэсэн олон нийтийн сүлжээ үүсгэн байгуулжээ

Тейлор Свифтийн амьдралд тавтай морил!

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Тейлор Свифтийн хувьд 2017 он маш үр бүтээлтэй жил боллоо. Саяхан "Reputation" нэртэй зургаа дах шинэ цомгоо гаргасан тэрээр хэдхэн хоногийн өмнө бас нэгэн сонирхолтой төсөл танилцуулсан байна. Ингээд дуучны шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгахад одооноос эхлээд Тейлорийн амьдралыг бүр ч "ойроос" харах боломжтой боллоо. Тодруулбал дуучин бүсгүй "The Swift Life" нэртэй олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулжээ.

"The Swift Life" апп нь Тейлорийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ, хувийн зураг ба бусад контентыг нийтэлж, мөн хамгийн гол нь шүтэн бишрэгчдэд хоорондоо харилцах боломжийг олгох юм. Мөн Тейлор Свифттэй өөртэй нь харилцах боломж ч бас бий. Ингээд ч зогсохгүй энэхүү олон нийтийн сүлжээнд хөгжилтэй даалгаврууд биелүүлж, "Taymoji" буюу Тейлор Свифтийн тухай маш зугаатай эможинуудыг цуглуулах боломжтой.

Сонирхуулахад "The Swift Life" аппыг Ким Кардашьяны алдарт "Kim Kardashian: Hollywood" тоглоомыг боловсруулсан Glu Mobile компани бүтээсэн байна. Одоогоор дуучин бүсгүйн апп зөвхөн iOS үйлдлийн систем дээр тавигдсан байгаа.

 

 

 

 

 

цааш үзэх