Хайх

The Colors-ыг дэмжигчдийн 7 хоног

The Colors-ыг дэмжигчдийн 7 хоног

V-Rox хөгжмийн наадамд оролцоход нь зориулж

Text: Ж.Чинбат


Ирэх 8-р сарын 8-нд The Colors хамтлагийг дэмжиж амьд хөгжмийн гэр бүлийнхэн цуглаж үдэшлэг зохионо

Энэ зун болж өнгөрч буй үйл явдлуудыг харахад Монголын индие рок хамтлагийн дуу хоолой дэлхийн хөгжмийн ертөнцөд өнгө нэмж, тод гийх цаг бага багаар ойртсоор байх шиг ээ.

Саяхан Оросын MTV хөгжмийн сувагт The Colors хамтлаг клипээ албан ёсоор өгсөн баяртай үйл явдал болсон тухай бид бичиж байсан. Тэд ОХУ-ын Владивосток хотноо гурав дах жилдээ зохион байгуулагдах V-ROX олон улсын хөгжмийн наадамд оролцох өдөр хоногууд ойртсоор. "Өнгөнүүд" Номхон далайн эргийн залуу хотод нийт гурав хонох ба замын зардал болох 10 орчим сая төгрөгийг босгох үүднээс 8-р сарын 8-нд Gandan Live House-д хандивийн тоглолт хийхээр болсон. Тоглолтонд The Colors, MOHANIK, LEGO, RecOn, The Lemons, Ц.Тэмүүлэн (А sound)зэрэг уран бүтээлчид оролцоно. Яг одоо энэ үйл ажиллагаа нийгмийн сүлжээнд "#Wesupport Сolors" нэртэйгээр тархаж эхлээд байна.

"Өнгөнүүд"-д өөр нэг шинэ мэдээ байгаа нь beehy.pe нэртэй хөгжмийн сайтад Монгол улсыг төлөөлж шинээр орсон байна. Энэхүү сайт нь дэлхийн бүхий л орны шинэ, соргог хөгжмийг эрэн сурвалжилдаг хөгжмийн сэтгүүлчид, блогеруудын хөтлөдөг сайт юм. Та шинэ бас соргог сонголтоор түүвэрлэсэн дуу хөгжим сонсох хүсэлтэй бол зочлоод үзээрэй.

 

цааш үзэх