Хайх

“The Handmaid’s Tale” цувралын хоёрдугаар улирлын трейлер цацагдлаа

Бас хэзээ нээлтээ хийх нь тодорхой болсон байна

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Кино түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Hulu тавцан Emmy ёслолоос найман шагнал хүртэж, асар их амжилтанд хүрсэн "The Handmaid's Tale" цувралын хоёрдугаар улирлын анхны трейлерийг цацсан байна. Түүнчлэн Hulu тус цувралын эхний улирал цацагдсанаас яг нэг жилийн дараа буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд хоёрдугаар улирал гарна гэдгийг зарлалаа.

Шинэ трейлер цацагдсантай холбоотойгоор хоёрдугаар улирлын үйл явдлын талаарх зарим нэг деталиуд ил болсон байна. "Энэ удаад цувралын уур амьсгал илүү хар бараан болно" гэж "The Handmaid's Tale-ын гол дүрийн жүжигчин Элизабет Мосс ярьжээ. Мөн продюсер Брюс Миллер цувралын гол сэдэв эх ба хүүхдийн холбоон дээр суурилна гэдгийг мэдэгдсэн юм. "Энэ удаад бид эх хүн байна гэдэг нь яг юуг хэлдэг талаар эргэцүүлнэ" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Канадын зохиолч Маргарет Этвудын 1985 онд бичсэн ижил нэртэй феминист уран зөгнөлт зохиолоос сэдэвлэсэн "The Handmaid's Tale" цуврал нь дарангуйллын нийгэмтэй Гиллеад гэдэг ирээдүйн улсад өрнөнө. Киноны үйл явдалд зөвхөн дээд албан тушаалтнуудад зориулан хүүхэд тээж төрүүлэх үүрэгтэй, боол эмэгтэйчүүдийн амьдралыг харуулдаг.

цааш үзэх