Хайх

The Hu хамтлаг Coachella 2020 хөгжмийн наадамд тоглоно

The Hu хамтлаг Coachella 2020 хөгжмийн наадамд тоглоно

Coachella хөгжмийн наадамд оролцох уран бүтээлчид тодорлоо

Text: Buro.Mongolia


Coachella 2020 хөгжмийн наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс албан ёсоор тодорлоо. Гайхалтай мэдээ дуулгахад энэ жил тус хөгжмийн наадмын тайзнаа Монголын алдарт The Hu хамтлаг тоглохоор болсон байна! Түүнчлэн Rage Against the Machine хамтлаг, рэппер Трэвис Скотт, дуучин Фрэнк Оушен нар энэ жилийн онцлох уран бүтээлчдээр шалгарчээ.

Өдгөө 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Coachella наадам нь дэлхийн хамгийн алдартай, өндөр хүлээлттэй хөгжмийн фестивалиудын нэг юм. Энэ жил Coachella наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотод дөрөвдүгээр сарын 10-12 болон 17-19 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дараалж зохион байгуулагдах болно.

Одоогоор наадмын эхний амралтын өдрийн тасалбар зарагдаад дууссан бол хоёр дах амралтын өдрийн тасалбар 2020 оны нэгдүгээр сарын 6-нд худалдаанд гарна.

цааш үзэх