Хайх

\"The Hunger Games\" зохиолын приквел ном дараа жил гарна

"The Hunger Games" зохиолын приквел ном дараа жил гарна

Номын үйл явдал эх зохиолоос 64 жилийн өмнө өрнөнө

Text: Бюро 24/7


Зураг:

Америкийн зохиолч Сьюзен Коллинзын гурван дэвтрээс бүрдэх "The Hunger Games" (Өлсгөлөн тулаан) франчайзын приквел ном 2020 оны тавдугаар сарын 19-нд худалдаанд гарах гэж байна. Одоогийн байдлаар шинэ номын нэрийг зарлаагүй байгаа ч үйл явдал нь эх зохиолоос 64 жилийн өмнө өрнөх нь тодорхой болжээ.

Эргэн сануулахад "The Hunger Games" уран зөгнөлт зохиолын эхний дэвтэр 2008 онд хэвлэгдэн гарч байсан бөгөөд үүнээс дөрвөн жилийн дараа Lionsgate кино компани уг зохиолыг кино болгосон билээ. Тус кино компани үлдсэн хоёр номоор 2013-2015 оны хооронд "The Hunger Games: Catching Fire", "The Hunger Games: Mockingjay-Part 1", "The Hunger Games: Mockingjay-Part 2" гэсэн гурван кино бүтээсэн юм. Киноны дөрвөн анги дэлхийн кино театруудаас бараг 3 тэрбум ам.долларын орлого олж, Lionsgate кино компанийн түүхэнд бүтээгдсэн хамгийн амжилттай төслүүдийн нэг болж байжээ. Мөн киноны гол баатар Кэтнисс Эвердиний дүрийг жүжигчин Женнифер Лоуренс амилуулсан гэдгийг та бүхэн санаж байгаа биз ээ.

Зохиол болон киноны үйл явдал дарангуйллын системтэй Панем хэмээх улсад өрнөнө. Тус улсын эрх баригчид улсынхаа 12 бүсээс 12-18 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийг сонгон жил бүр "Өлсгөлөн тулаан" гэх харгис тэмцээнд оролцуулна. Тулаанд оролцож буй хүүхдүүд янз бүрийн хэрцгий сорилт, даалгавруудыг биелүүлэх хэрэгтэй болдог ч бие, биенээ хөнөөж, өөрөө амьд үлдэн, ялагч болох нь тэдний хамгийн гол даалгавар байх болно.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх