Хайх

TikTok тавцан дуу, хөгжмийн TikTok радиогоо нэвтрүүлэх гэж байна

TikTok тавцан дуу, хөгжмийн TikTok радиогоо нэвтрүүлэх гэж байна

Text: Buro.Mongolia


TikTok олон нийтийн сүлжээ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор дуу хөгжмийн TikTok радиогоо нэвтрүүлэх гэж байна. Тодруулбал, TikTok тавцан нь аудио энтертэйнмент салбарын томоохон өрсөлдөгчдийн нэг SiriusXM компанитай хамтран өөрсдийн гэсэн дууны сувгаа нээхээр болжээ. Энэхүү хөгжмийн сувгийг TikTok-ын одууд, контент бүтээгчид, DJ болон бусад уран бүтээлчид хөтлөн явуулах бөгөөд тэр дунд одоогоор Билли (@8illy), Кэт Хэйли (@itscathaley), HINDZ (@hindzsight), Ламар Доусон (@dirrtykingofpop) болон Тейлор Кассиди (@taylorcassidyj) нар сонгогдоод байна. Уг радиогоор дамжуулан оны шилдэг дуунууд болон салбарын чиг хандлагын талаар ярихын сацуу бидний сэтгэлд хоногшсон дуунуудыг эргэн дурсаж, шинэхэн уран бүтээлчдийг танилцуулах юм. Түүнчлэн олны танил эрхмүүдийн оролцох “Creator Invasion” булан нь хэрэглэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна. Энэхүү буланд оролцох анхны зочдоор Lil Nas X, Normani, Эд Ширан, Белла Порч болон Дикси Дамелио нар тодорчээ.

“SiriusXM тавцангийн сонсогчдын өмнө шинэхэн боломж нээгдлээ. Сонсогчид одоогийн байдлаар хит болж буй бүтээлүүдийг болон өнөөдөр дебютээ хийж байгаа ч маргааш дэлхийн хэмжээний алдартан болох уран бүтээлчдийг сонсох болно” хэмээн SiriusXm компанийн контент хариуцсан захирал Скотт Гринштейн онцолсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх