Хайх

Уэс Андерсоны \"The French Dispatch\" киноны постер ба анхны зургууд цацагдлаа

Уэс Андерсоны "The French Dispatch" киноны постер ба анхны зургууд цацагдлаа

Ирэх долоодугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

Text: Buro.Mongolia


Найруулагч Уэс Андерсоны бүтээсэн "The French Dispatch" киноны анхны зураг болоод албан ёсны постер цацагдлаа. Иллюстраци зураг бүхий постерт дүрүүдийн онцлог шинж чанарыг харуулсан бол киноны анхны зургуудад найруулагч Уэс Андерсоны нэрийн хуудас болсон тэгш хэмт байдал, өвөрмөц уур амьсгал, өнгө давамгайлж байлаа.

XX зууны үед Парис хотноо ажиллаж байсан сэтгүүлчдийн тухай өгүүлэх "The French Dispatch" киноны гол дүрд жүжигчин Тимоти Шаламе, Фрэнсис Макдорманд, Тильда Суинтон болон Билл Мюррей зэрэг гайхалтай уран бүтээлчид дүр бүтээжээ. Кино ирэх долоодугаар сарын 24-нд нээлтээ хийхээр болсон байна.

Сонирхуулахад "The French Dispatch" кино 25 сая ам.долларын өртгөөр бүтэж байгаа бөгөөд "Grand Budapest Hotel" кино мөн ийм хэмжээний мөнгөөр бүтэж байжээ.

Уэс Андерсоны "The French Dispatch" киноны постер ба анхны зургууд цацагдлаа (фото 1)

Уэс Андерсоны "The French Dispatch" киноны постер ба анхны зургууд цацагдлаа (фото 2)

Уэс Андерсоны "The French Dispatch" киноны постер ба анхны зургууд цацагдлаа (фото 3)

Уэс Андерсоны "The French Dispatch" киноны постер ба анхны зургууд цацагдлаа (фото 4)

Уэс Андерсоны "The French Dispatch" киноны постер ба анхны зургууд цацагдлаа (фото 5)

 

цааш үзэх