Хайх

Victoria's Secret загварын шоу цаашид телевизийн сувгаар цацагдахгүй

Victoria's Secret загварын шоу цаашид телевизийн сувгаар цацагдахгүй

Шинэ форматтай болно

Text: Buro.Mongolia


Victoria's Secret дотуур хувцасны брэнд жил бүрийн зул сарын баярын өмнө зохион байгуулдаг алдарт загварын шоугаа цаашид телевизээр дамжуулахаас татгалзаж байна. "Бид Victoria's Secret-ийн уламжлалт форматыг дахин авч үзэхээр шийдсэн. Урагш тэмүүлж, хөгжин дэвшихэд телевизийн суваг тохиромжгүй болж байна. Бид хөгжихийн тулд хувьсан өөрчлөгдөх ёстой" гэх үгсээр Victoria's Secret брэндийн толгой компани болох L Brands-ын гүйцэтгэх захирал Лесли Векснер уг шийдвэрээ тайлбарлажээ.

Өнгөрсөн жил Victoria's Secret загварын шоуг ердөө 3,3 сая хүн үзсэн нь 2001 оноос эхлэн телевизийн сувгаар дамжуулагдсан загварын шоуны түүхэн дэх хамгийн доод рекордыг тогтоосон юм.

Энэ үзүүлэлт нь загварын шоуны тайзан дээр алхаж буй моделиудын сонголттой нягт холбоотой хэмээн зарим эх сурвалжууд үзэж байна. Тодруулбал Victoria's Secret трансжендер болон олон янзын биеийн галбиртай моделиудад шоуны тайзнаа алхах боломж олгодоггүй хэмээн шүүмжлэлд өртсөн нь шоуны рейтинг унахад хүргэсэн гэж Harper's Bazaar сэтгүүл мэдэгджээ.

Эргэн сануулахад 2018 онд Victoria's Secret брэндийн маркетингийн албаны захирал Эд Разек Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа загварын шоуны үеэр трансжендер болон plus size загвар өмсөгч алхуулах бодолгүй байгаагаа хуваалцсаны дараа асар их шүүмжлэлд өртөж, үүгээр ч зогсохгүй энэхүү шуугианаас болж L Brands компанийн ерөнхий захирал Ян Сингер ажлаа хүлээлгэж өгөхөд хүрсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх