Хайх

VR төхөөрөмжийн тусламжтай Версалийн ордноор аялах боломжтой боллоо

VR төхөөрөмжийн тусламжтай Версалийн ордноор аялах боломжтой боллоо

Google компанийн ээлжит томоохон төсөл

Text: Бюро 24/7


Дэлхийн хамгийн том урлаг, соёлын дижитал тавцан болох Google Arts & Culture "Versailles: The Palace is Yours" хэмээх ээлжит дижитал төслөө танилцууллаа. Виртуал бодит байдал буюу VR технологийн тусламжтайгаар бүтсэн энэхүү төсөл нь хэрэглэгчдэд Францын түүх, соёлын эх болсон Версалийн ордноор аялан, ордон дахь тоглолтын танхим, цэцэрлэгт хүрээлэн, уран зураг ба баримал гээд бүхий л урлагийн бүтээл бүртэй ойроос, бодит мэтээр танилцах боломжийг олгох юм. HTC болон Oculus брэндийн VR төхөөрөмжтэй хэрэглэгчид Steam VR тоглоомын тавцанд байршсан "Versailles: The Palace is Yours" гэх өгөгдлийг татаж аван виртуал байдлаар зочлох боломжтой бол төхөөрөмжгүй хэрэглэгчид Google Arts & Culture сайт руу нэвтэрснээр ордонтой танилцаж болох билээ.

Дашрамд дурдахад VR технологийг өөрт тустай байдлаар ашиглах нь сэтгэл санааны эрүүл мэндэд ашиг тустай болохыг судалгаагаар баталсан билээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх