Хайх

Яг одоо үзээрэй: Maroon 5, Трэвис Скотт, Big Boi нарын Super Bowl-д зориулсан үзүүлбэр

Яг одоо үзээрэй: Maroon 5, Трэвис Скотт, Big Boi нарын Super Bowl-д зориулсан үзүүлбэр

53 дахь удаагийн Super Bowl амжилттай болж өндөрлөлөө

Text: Buro.Mongolia


Америк хөлбөмбөгийн улирлын хамгийн сүүлчийн тулаан буюу Super Bowl тэмцээн дөнгөж сая AНУ-ын Атланта хот дахь Mercedes-Benz стадионд болж өндөрлөлөө. 1962 оноос хойш зохиогдож ирсэн Super Bowl нь спортын тулаан төдийгүй энтертейнмент шоу гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан билээ. Учир нь Apple, Pepsi, Audi гээд томоохон брэндүүд зөвхөн Super Bowl-д зориулан сурталчилгаа бүтээн тэмцээний үеэр цацаж, мөн тухайн цаг үеийн хамгийн алдартай уран бүтээлчид тэмцээнд зориулан 10 гаруй минутын шоу үзүүлбэрийг үзүүлдэг билээ.

53 дахь удаагийн Super Bowl-д Maroon 5 хамтлаг рэппер Трэвис Скотт, Big Boi нарын хамтаар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, доргиож чадсан гайхалтай үзүүлбэрийг үзүүлсэн юм. Үзүүлбэрийн эхний хэсэгт Maroon 5 хамтлаг "Harder to Breathe", "This Love" дуугаа дуулж, гитарын гайхалтай үзүүлбэрийг үзүүлсэн бол түүний араас рэппер Трэвис Скотт "Sicko Mode" дуугаа дууллаа. Мөн Атланта хотын алдарт рэппер Big Boi OutKast-ын "The Way You Move" уран бүтээлээ толилуулсан юм.

Дашрамд дурдахад, 53 дахь удаагийн Super Bowl тэмцээний аваргаар Бостоны New England Patriots баг тодорлоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх