Хайх

Youtube Кэти Перри болон бусад одуудтай хамтран шоу нэвтрүүлэг хийнэ

Youtube Кэти Перри болон бусад одуудтай хамтран шоу нэвтрүүлэг хийнэ

Үнэ төлбөргүй үзэж болно

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Саяхан Youtube суваг Netflix, Hulu, Amazon гэх зэрэг кино түрээсийн үйлчилгээ үзүүлдэг томоохон тавцангуудтай эн зэрэгцэх "Youtube Red" нэртэй төлбөртэй үйлчилгээ гаргасан билээ. Харин одоо тус суваг зургаан шинэ шоу нэвтрүүлэг хийх гэж буйгаа Нью-Йорк хотод зохиогдсон "NewFronts" чуулганы үеэр зарлалаа. Сайхан мэдээ дуулгахад үзэгчид Youtube-ийн энэхүү шоунуудыг үнэ төлбөргүй үзэж болох юм. Гэхдээ мэдээж хэрэг эдгээр шоуны үзвэр дундуур сурталчилгаа харагдах болно.

Одоогийн байдлаар дуучин Кэти Перри, Деми Ловато, жүжигчин Кевин Харт, хөтлөгч Эллен ДеЖенерес, Райан Сикрест болон бусад Youtube-ийн одууд уг төсөл дээр ажиллах болсноо зарлаад байна.

Энэхүү төслийн хүрээнд жүжигчин Кевин Харт "Kevin Hart: What the Fit?" нэртэй фитнесс шоу хийх бол, Эллен ДеЖенерес өөрийн алдарт ток шоуны "хөшигний ард" өрнөж буй амьдралыг харуулсан "Ellen's Show Me More Show" гэх нэвтрүүлэг гаргахаар болжээ. Харин дуучин Деми Ловато "I Am: Demi Lovato" нэртэй шоундаа хэрхэн уран бүтээлээ туурвидаг тухайгаа үзэгчидтэй хуваалцах болно. Мөн тэрээр Райан Сикрестийн продюсерлосон "Best.Cover.Ever" гэдэг ковер дууны тэмцээнд Backstreet Boys, Жейсон Деруло зэрэг уран бүтээлчидтэй хамтран оролцох болсон байна. Түүнчлэн Кэти Перри "Katy Perry Live Special" нэртэй шоу гаргаж байгаа бөгөөд уг шоундаа шинэ цомог бүтэх үйл явцыг маш дэлгэрэнгүй харуулах гэнэ. Эдгээр бүх шоунууд зөвхөн Youtube сувгаар онцгой эрхтэйгээр цацагдах болно.

цааш үзэх