Хайх

Жүжигчин Амбер Хердын шинэ кино Таормина кино фестивальд нээлтээ хийнэ

Жүжигчин Амбер Хердын шинэ кино Таормина кино фестивальд нээлтээ хийнэ

Text: Т.Номин-Эрдэнэ


Италийн томоохон кино фестиваль Таормина 69 дэх жилдээ энэ сарын 23-аас долоодугаар сарын нэгний өдөр хүртэл үзэсгэлэнт Сицилийн арал дээр зохион байгуулагдах гэж байна. Уг фестивалийн үеэр “Warner Bros” кино компанийн 90 жилийн ойг тэмдэглэх бөгөөд Харрисон Форд, Фиби Уоллер-Бридж, Антонио Бандерас, Жон Рис-Дэвис, Мадс Миккелсен зэрэг кино ертөнцийн олон алдартнууд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох хүлээлттэй байгаа билээ.

Есөн өдрийн турш нийт 60 гаруй шилдэг кино толилуулагдахаас дуулиант жүжигчин Амбер Хердын гол дүрийг нь амилуулсан “In the Fire” хэмээх шинэ кино нээлтээ хийх гэж байна. Хуучин нөхөр Жонни Депптэй үүсгэсэн гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй маргаанд ялагдаж, их хэмжээний нөхөн төлбөрт унаснаасаа хойш карьерын хувьд ч давхар уналтад ороод байсан түүний хувьд энэхүү уран бүтээл нь шинэ эхлэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй. Найруулагч Коди Аллины ээлжит бүтээл, аймшгийн төрлийн уг кинонд Амбер жүжигчин Эдвард Норьега болон Лоуренс Макговерн Зайни нартай хамтран тоглосон ба 38 настай сэтгэцийн эмч бүсгүйн дүрийг бүтээжээ.

Жүжигчин Амбер Хердын шинэ кино Таормина кино фестивальд нээлтээ хийнэ (фото 1)

Дашрамд, өнгөрсөн жилийн дуулиант шүүх хурлын өмнө Амбер Херд “Aquaman and the Lost Kingdom” цувралд тоглосон боловч түүний нэр хүндтэй холбоотой асуудлаас шалтгаалан уг кинон дахь үзэгдлүүдийг нь хасах тухай яригдаж байсан юм. Гэвч гал намжиж, албан ёсны трейлэр цацагдсанаар алдарт Aquaman-ий шинэ цувралд ямар нэг засвар оруулалгүйгээр ирэх 12 дугаар сарын 20-ний өдөр кино театруудад нээхээр болжээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх