Хайх

Жүжигчин Кэрри Фишер таалал төгслөө

Жүжигчин Кэрри Фишер таалал төгслөө

60 насандаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Star Wars киноны Лея гүнжийн дүрээрээ алдартай жүжигчин Кэрри Фишер өчигдөр таалал төгссөн байна. Тэрбээр долоо хоногийн өмнө Лондон хотоос Лос-Анжелес руу нисэх үедээ зүрхний шигдээс болж эмнэлэгт хүргэгдсэн юм. Өнгөрсөн ням гарагт жүжигчний лагшин эрс муудсан ч эргээд биеийн байдал нь тогтвортой болсон Кэрри Фишерийн гэр бүл гэж мэдээллэсэн юм. Түүний ээж Дебби Рейнольдс "Та бүгдийн залбирал ба дэмжлэгийн үгсэд баярлалаа" гэж Twitter хуудсандаа бичиж байлаа. Гэвч харамсалтай нь хэдхэн цагийн өмнө Кэрри Фишер ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Энэ тухай "Билли Лурд, түүний хайрт ээж өнөөдөр өглөө 08:55 цагийн үед таалал төгссөнийг гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна. Түүнд бүх дэлхий хайртай байсан. Бид бүгд түүнийг маш их үгүйлэх болно" гэж жүжигчний гэр бүлийн төлөөлөгч Саймон Холлс мэдэгджээ.

Кэрри Фишер Холливүүдын алдартай гэр бүлд төрсөн бөгөөд хамгийн анх тайзан дээр "Irene" гэх Бродвейн мюзиклд тоглож байлаа. Мөн кино, дэлгэцийн бүтээлд олон арван дүр бүтээсэн ч дэлхий түүнийг "Оддын Дайн"-ы Лея Органагийн дүрээр нь хайрласан юм. Тэрбээр бидэнд гурван роман, дөрвөн намтар ба олон зуун гайхалтай "жиргээ"-г үлдээжээ. Сүүлийн жилүүдэд Кэрри Фишер өөрийн хайртай Гэрри гэдэг франц бульдог нохойгүйгээр ямар ч арга хэмжээнд очдоггүй байсан. Түүний нохойнд зориулсан "Carrie Fisher's Dog" гэх 26,000 дагагчтай Twitter хуудас хүртэл байдаг юм. Энэ хуудсыг яг хэн хөтөлдөг нь тодорхойгүй ч Кэрри Фишерийг таалал төгссөний дараа салах ёс гүйцэтгэсэн зурвас үлдээжээ.

Жүжигчин Кэрри Фишер таалал төгслөө (фото 1)Жүжигчин Кэрри Фишер таалал төгслөө (фото 2)

цааш үзэх