Хайх

Жастин Тимберлэйк гурван жил завсарласны эцэст шинэ дуугаа танилцууллаа

"Trolls" киноны дуу

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Жастин Тимберлэйкийн шинэ цомогт орох анхны дууны видео клип цацагдсан бөгөөд аль хэдийнэ хит болоод амжжээ

Жастин Тимберлэйк шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсний эцэст "Can't Stop the Feeling" нэртэй шинэ синглээ гаргалаа. Энэхүү синглийг дуучны шинэ цомогт орох дуу хэмээн хүмүүс таамаглаж байгаа юм. Учир нь Жастин Тимберлэйк шинэ дөрөв дэх бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэж өмнө нь мэдэгдэж байсан ч яг хэзээ гарах талаар дурдаагүй байна. Тэрээр өмнө нь 2013 онд 20/20 Experience нэртэй, маш их амжилттай цомог гаргаж байсан билээ. Одоогийн байдлаар Жастин шинэ цомгийн ажил дээрээ Timbaland болон Фаррелл Уильямс нартай хамтарч ажилласан нь тодорхой болоод байгаа. Мөн продюсер Timbaland өмнө нь TMZ сайтад өгсөн ярилцлагадаа Жастин Тимберлэйктэй хамтарч "country" өнгө аястай дуунууд хийнэ гэж мэдэгдэж байсан. Тиймээс энэ удаад бид түүнээс country хэв маягтай уран бүтээл хүлээн авч магадгүй юм.

Харин "Can't Stop the Feeling" дууны клипний зураг авалтанд Анна Кендрик, Гвен Стефани, Жеймс Корден болон Кунал Нэйэр нар оролцжээ. Тэд бүгд DreamWorks кино компанийн ирэх 11-р сард нээлтээ хийх "Trolls" анимэйшн кинонд дуу оруулсан байна.

цааш үзэх