Хайх

Женнифер Энистон яагаад \"Friends\" цувралд дахин тоглох хүсэлгүй байна вэ?

Женнифер Энистон яагаад "Friends" цувралд дахин тоглох хүсэлгүй байна вэ?

Бүх зүйлд ухаалаг утас буруутай

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Нью-Йорк хотод амьдардаг зургаан найзын хөгжилтэй түүхийг харуулсан "Friends" цувралын сүүлийн анги 2004 оны тавдугаар сарын 6-нд цацагдаж, олон сая үзэгчийг уйлуулж байсан билээ. Гэхдээ алдарт "Friends" цувралын шүтэн бишрэгчид тус олон ангит киноны үргэлжлэл хэзээ нэгэн цагт гарна гэдэгт нууцхан найдсаар л байдаг. Харин тэдний энэхүү горьдлогыг цувралын гол дүрүүдийн нэг Рейчел Грин буюу жүжигчин Женнифер Энистон үгүй хийж байна. Тэрээр "The Thrive Global Podcast" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа "Хэрвээ Friends цуврал өнөөдөр дахин гарвал, кинонд кофе шоп дүүрэн iPhone утсаа ширтсэн хүмүүс үзэгдэх болно. Тэд хоорондоо ярилцахгүй шүү дээ" хэмээн хэлсэн байна.

Харамсалтай нь Женнифер Энистон энэхүү цувралыг үргэлжлэх боломжгүй гэдгийг хэлсэн цорын ганц хүн биш юм. Саяхан Фиби Буффегийн дүрийг бүтээсэн жүжигчин Лиза Кудров уг цувралыг үргэлжлүүлэх нь утгагүй хэрэг болохыг мэдэгдсэн байна. "Хэдийгээр цувралыг үргэлжлүүлэх нь хөгжилтэй байх боловч шинэ төсөлд юуны тухай өгүүлэх вэ? Тэд бүгд гэр бүлтэй, өөрсдийн гэсэн амьдралтай болсон учир өмнөх шигээ үргэлж кофе шопод уулзалдахгүй шүү дээ" гэж Кудров ярьжээ. Үүнээс харахад цувралын шүтэн бишрэгчид хуучин ангиудыг давтан үзэж, сэтгэл санаагаа тайтгаруулахаас өөр сонголтгүй болсон бололтой. 

цааш үзэх