Хайх

Женнифер Лоуренс “Red Sparrow” кинонд маш аюултай орос тагнуулчийн дүрд хувирчээ

Албан ёсны трейлер цацагдлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Цахим ертөнцөд Фрэнцис Лоуренсийн найруулсан "Red Sparrow" триллер киноны албан ёсны трейлер цацагдсан байна. Киноны үйл явдалд өмнө нь мэргэжлийн балетчин байсан Доминика Егорова гэх нэгэн орос бүсгүй юу ч хийхээс буцахгүй маш аюултай тагнуулч, алуурчин болон хувирч буй тухай өгүүлнэ. 20th Century Fox кино компанийн бүтээсэн "Red Sparrow" киноны гол дүрд Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоуренс тоглосон байгаа.

Кинонд гэмтэл авч бүжигчний карьераа дуусгаж байгаа балетчин бүсгүй тусгай тагнуулчдыг бэлтгэдэг сургуульд элсэн орж, АНУ-ын тусгай агент Натаниэль Нэшийн толгойг эргүүлж, жинхэнэ төрхийг нь илчлэх хүнд даалгавар хүлээн авна. Гэвч тэдний хооронд жинхэнэ хайр дурлалын харилцаа үүссэнээр үйл явдал бүр ч адармаатай болно. Жейсон Мэттьюсийн 2013 онд бичсэн ижил нэртэй адал явдалт номоос сэдэвлэсэн энэхүү кинонд Женнифер Лоуренсоос гадна Жоэл Эдгертон, Жереми Айронс, Шарлотта Рэмплинг нар тоглосон байна.

"Red Sparrow" кино 2018 оны гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх