Хайх

Жеймс Бондын дүрийг бүтээсэн Рожер Мур таалал төгсчээ

Жеймс Бондын дүрийг бүтээсэн Рожер Мур таалал төгсчээ

89 насандаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Английн жүжигчин Жеймс Рожер тавдугаар сарын 23-нд 89 насандаа таалал төгслөө. Хүндэт жүжигчин Швейцарь улсад хорт хавдрын улмаас нас барсныг албан ёсны төлөөлөгчид мэдэгдлээ.

Pожер Мур жүжигчний карьерaa 1950-аад онд эхлүүлсэн байдаг. Тэрээр "Ivanhoe", "The Saint" гэх зэрэг цувралуудад гол дүр бүтээж байсан хэдий ч, Жеймс Бондын дүрээрээ илүү олонд танигдсан билээ. Pожер 1973-1985 онуудад Жеймс Бондын дүрийг бүтээсэн бөгөөд киноны түүхэн дэх "Бондын дүрийг хамгийн удаан хугацаанд гаргасан" жүжигчнээр тодорсон юм. Жүжигчин алдарт 007 тагнуулчийн тухай "Live and Let Die", "The Man with the Golden Gun", "The Spy Who Loved Me", "Мoonraker", "For Your Eyes Only", "Octopussy", "A View to a Kill" гэх нийт долоон ангид тогложээ.

 

цааш үзэх