Хайх

Жеймс Франко таны хөргийг зурна

Аз таарвал

Text: Б.Амина


Зураг:

Жеймс Франко жүжигчин, найруулагч, зохиолч, багш, хөгжимчин төдийгүй мөн зураач билээ. Түүний модель болж хөрөг зургаа зуруулах боломж одоо хүн бүгдэд нээгдлээ

Тэрбээр өөрийгөө олон мэргэжилтэйгээс гадна зураач гэдгээ мэдэгдэж, өмнө нь тарган морь, бандгар нохой болон өөрийн найз Сет Рогеныг зурж байсан туршлагатай гэдгээ хэлж байна. Харин Франко зөвхөн таныг зурж байгаагүй гэдгээ санууллаа. Биднийг наргиж байна гэж бодох хэрэггүй л болов уу. Жеймс Франкогоор хөргөө зуруулахыг хүссэн хүмүүс ДОХ-той тэмцэх санд хандив өргөсөнөөр энэхүү боломж нээгдэнэ. Танд аз таарч сонгогдвол мэдээж Жеймс Франкотой уулзаж хөрөг зургаа зуруулах боломж гарах бөгөөд мөн түүнтэй амьдралын талаар ярилцаж, бүр хамтдаа селфидэж ч болох юм. Сайн үйлсийн аянд нэгдэнгээ дуртай уран бүтээлчтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх сайхан боломж гарлаа.

цааш үзэх