Хайх

Жокерын гарал үүсэл: \"Joker\" киноны анхны трейлер, зурагт хуудас цацагдлаа

Жокерын гарал үүсэл: "Joker" киноны анхны трейлер, зурагт хуудас цацагдлаа

Давтагдашгүй Хоакин Феникс Жокерын дүрд

Text: Buro.Mongolia


Найруулагч Тодд Филлипс өөрийн Instagram хуудастаа "Joker" киноны зурагт хуудсыг нийтэлсэн бол Warner Bros. кино компани анхны тизер трейлерийг цацжээ. Готэм хотын гол хорон санаатнуудын нэг болох Жокерын дүрийг Хоакин Феникс бүтээсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Кинонд Хоакин Фениксээс гадна Роберт Де Ниро, Зази Битц (Deadpool) нар дүр бүтээсэн байгаа. Түүнчлэн киноны продюсеруудын дунд Брэдли Куперын нэр багтсан байна.

"Joker" сэтгэл зүйн триллер киноны үйл явдал 1980-аад онд өрнөнө. Үйл явдалд Артур Флек хэмээх амжилтгүй комедиан гэмт хэргийн ертөнцийн гоц ухаантан болон хувирч байгаа тухай гарна. Трейлерт "Ээж надад үргэлж инээж, аз жаргалтай царай гаргаж байхыг захисан. Миний амьдралын зорилго бол дэлхийд инээд хөөр бэлэглэх гэж тэр надад хэлсэн. Би амьдралаа эмгэнэлт жүжиг гэж боддог байсан бол одоо хошин шог гэдгийг нь ойлгож байна" хэмээн хэлж байгаа нь сонсогдоно.

DC Comics-ын алдарт хорон санаатнаас сэдэвлэсэн "Joker" кино 2019 оны аравдугаар сарын 4-нд нээлтээ хийх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх