Хайх

Онцлох Instagram: Рэп алдартнуудыг анимейшний дүрд хувиргадаг @babygotbackhead

Диснейн залуу 3D артист

Text: Buro.Mongolia


Бидний сонсох дуртай рэпперүүд анимейшний дүрд хувирвал яаж харагдах вэ? Энэхүү асуултын хариултыг Дисней компанийн залуу 3D артист Алекс Алварадо Instagram хуудаснаа байршуулжээ. Алекс Алварадо бол Frozen, Frozen 2, Moana зэрэг хүүхэлдэйнүүд дээр ажиллаж байсан туршлагатай анимейтор юм.

Алекс Алварадо чөлөөт цагаараа өөрийн ур чадварыг ашиглан Канье Уэст, J.Cole, Рианна зэрэг алдартнуудыг анимейшний дүрүүдэд хувиргадаг байна. Ингэж хувиргахдаа тэрээр алдартнуудын нүүрний хэлбэр төдийгүй тэднийг илэрхийлэх хувцас, хувцсан дээрх хатгамал, аксесуар, үсний ширхгийг хүртэл тодоор дүрсэлдэг юм. Түүний Instagram хуудсаар зочлон рэпперүүдээс гадна Game of Thrones цувралын Жон Сноу, сагсчин Леброн Жеймс зэрэг алдартнууд хэрхэн анимейшний дүрд хувирсныг олж хараарай. Мөн Алекс Алварадо Instagram сторигоороо дамжуулан ямар программ дээр, яаж ажилладгаа хуваалцдаг билээ.

 

 

 

 

цааш үзэх