Хайх

Селена Гомесын хоёр шинэ бүтээл ба түүний сэтгэлийн шарх

Селена Гомесын хоёр шинэ бүтээл ба түүний сэтгэлийн шарх

Дуучин бүсгүй шинэ бүтээлүүдийнхээ талаар ярилцлага өгчээ

Editor: Buro.Mongolia


Дуучин Селена Гомес удаан хугацааны турш уран бүтээлийн завсарлага авсны эцэст зургаан хоногийн өмнө "Lose You To Love Me" нэртэй шинэ синглээ видео клипийн хамт цацан шуугиан тарьсны маргааш нь дахин шинэ "Look at Her Now" синглээ клипний хамт гаргаж фэнүүдээ давхар цочирдуулаад авсан билээ.

Эхний хар цагаан өнгөт дууны клипэнд дуучин бүсгүйн царай гүнзгий сэтгэл хөдлөл илэрхийлж сэтгэлийн шархны талаар дуулсан бол хоёр дах дуу болон клип нь тэс ондоо хэлбэрээр найруулагдсан байлаа. Солонгорсон "холо" өнгийн гэрэл дор металлик даашинз, дээш боож сүлжсэн үс засалт болон хурц нүүрний будалттай Селена бүтэлгүй хайрыг хэрхэн даван туулж аз жаргалаа буцаан олсноо доргионтой цовоо шинэ синглдээ илэрхийлсэн юм.

Хоёр дууны утга агуулга хоёул өнгөрсөн дурлалын талаар аялах нь, мөн хоорондоо нэг хоногийн зайтай цацагдсан нь Селенаг хуучин найз залуу дуучин Жастин Биберийн талаар дуулсан байх гэсэн фэн онол цахим сүлжээгээр дэлгэрхэд хүргэсэн ч дуучин бүсгүй үүнд тодорхой хариулт өгөлгүй The Zach Sang Show нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ уг бүтээлүүдийг ямар сэтгэлийн хөдлөлөөр туурвиснаа ярьжээ. "Чи амьдралдаа анх удаагаа хайр гэдэг зүйлтэй тулгарах үед энэ нь ихэвчлэн хортой харилцаа болж хувирдаг. Учир нь чи тэр үед юмны учир ойлгохгүй залуу байдаг. Чи нөгөө хүнээсээ сэтгэл зүйн хувьд хэтэрхий хамааралтай болж, хүсэл тачаалыг хайр гэж эндүүрдэг. Би маш удаан ийм ташаа ойлголттой явсан. Ирээдүйд би нэг нэгнээсээ сэтгэл зүйн хувьд хамааралтай, замбараагүй, хоорондоо ярилцаж чаддаггүй харилцаанд байхыг хүсэхгүй байна. Жинхэнэ хайр олохыг хүсэж байна. Харин одоогоор ганцаараа байхдаа сэтгэл хангалуун байна. Маш зугаатай, сайхан байгаа" хэмээн Селена Гомес хуваалцжээ.

 

цааш үзэх