Хайх

Шинэ мянганыхны дурлах шинэ орон зай: Pen Boutique

Шинэ мянганыхны дурлах шинэ орон зай: Pen Boutique

Гар бичмэлийн сэргэн мандалтыг Parker, Waterman, Hugo Boss брэндийн үзэгнүүдээр тэмдэглэцгээе

Text: Г.Тэмүүлэн


Дижитал эринд дэлгэрч буй шинэ тренд болох гар бичмэлийн урлаг эргэн ирсэнтэй холбогдуулж Бюро 24/7 Pen Boutique-ийг зорилоо. Эндээс бид хүн бүхний хэрэгцээ ба стильд нийцсэн дэлхийн гурван алдартай брэндийн чанартай үзэгний цуглуулгуудыг сонгон танилцуулж байна.

Тэд дижитал эрин үед амьдарч, хоорондоо зурвасаар харьцаж, Instagram, Snapchat-ийн төгсөшгүй мэдээний урсгалыг харж ихэнх цагаа өнгөрөөдөг байж болох ч гар бичмэлийн урлагийг хэнээс ч илүү таашааж чаддаг. Мэдээж цаг үргэлж цахим ертөнцтэй холбогдсон байх нь зугаатай ч заримдаа үнэхээр ядармаар санагдах нь бий. Тиймээс л шинэ мянганыхан болон "Z" үеийнхэн гар бичмэлийг дижитал ертөнцөөс "зугтах" бас нэгэн бүтээлч арга болгон ашиглаж, дэлгэцээ үзэг болон цаасаар сольж байна.

Шинэ мянганыхны дурлах шинэ орон зай: Pen Boutique (фото 1)

Шинэ мянганыхны дурлах шинэ орон зай: Pen Boutique (фото 2)

Залуу үеийнхэн өнөөдөр сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмжийн талаар мөрөөдөхийн зэрэгцээ бичиг хэргийн дэлгүүрүүдийг зорин хамгийн чанартай, гоёмсог үзэг худалдаж аван, гэрээ хэлэлцээрт бичиг баримтаа үзэглэж, бүтээлч санаагаа цаасан дээр буулгаж эсвэл дотны хүмүүстээ өөрийн гараар бичсэн зурвасыг илгээдэг шинэ хандлага дэлхий дахинаа ажиглагдаж эхэллээ. Тэгэхээр шинэ мянганыхан шар айраг, сүлжээ хоолны салбарыг үгүй хийж байгаа ч гар бичмэлийн урлагийг "аварч", үзэгний сэргэн мандалтыг авчирч, бичиг хэргийн дэлгүүрүүдийг хүн бүхний очих дуртай хүсэмжит газар болгож байна. Харин та яг өөртөө тохирсон, таны бүх шаардлагыг хангасан чанартай үзэг хайж байгаа бол анхаарлаа хандуулна уу.

Ажил хэрэгч залууст Hugo Boss

Шинэ мянганыхны дурлах шинэ орон зай: Pen Boutique (фото 3)

Дэлхийн алдарт Hugo Boss брэнд нь 1924 оноос эхлэн загварын ертөнцөд өөрсдийн гэсэн байр суурийг тогтоогоод зогсохгүй гэр ахуйн эд зүйлс, бичгийн хэрэгсэл гээд олон салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл Hugo Boss брэндийн үзэгний цуглуулга, аксесуарууд нь брэндийн гоо зүйн үзлийг технологийн дэвшилтэй нэгтгэсэн байдгаараа давуу талтай. Hugo Boss нь ялангуяа бизнесийн салбарын хэрэглэгчдэд төвлөрч, тэдэнд зориулан нарийн хийцтэй, бичихэд эвтэйхэн, мөн брэндийн өө сэвгүй хослолуудыг санагдуулам загварлаг үзэгнүүдийг урладаг байгаа.

Гоо зүйн өндөр мэдрэмжтэй хүмүүст Waterman

Шинэ мянганыхны дурлах шинэ орон зай: Pen Boutique (фото 4)

Соруулдаг үзэгний "алтан стандарт"-ыг тогтоосон гэгддэг тус компанийн түүх бүр 1800-гаад оноос эхлэлтэй. Waterman брэндийн түүх дэлхийн урлаг соёлын бас нэгэн төв болсон Парис хоттой салшгүй холбоотой. Эндээс л тэд шинийг хийж бүтээх урам зориг, бүтээлч санаагаа олж авсаар ирсэн юм. Waterman брэндийн үзэг бүр Парис хотын гоо үзэсгэлэн, тансаг байдал, чамин хэв маягийг илтгэж байдаг.

Түүх соёлын шүтэн бишрэгчдэд Parker

Шинэ мянганыхны дурлах шинэ орон зай: Pen Boutique (фото 5)

Parker брэндийн үзэгний тусламжтай дэлхийн дөрвөн том дайн болон хүн төрөлхтний түүхэнд сүүлчийнх нь болох магадлалтай байсан Дэлхийн II дайныг зогсоосон юм. Ингээд ч зогсохгүй Артур Конан Дойлоос эхлээд Пуччини хүртэлх алдартнууд Parker-ийн үзгээр шилдэг бүтээлүүдээ туурвиж байсан түүхтэй. Үүсгэн байгуулагдсан 130 жилийн түүхэндээ Parker брэнд нь үзэгний цоо шинэ технологийг нэвтрүүлж, шууд утгаараа дэлхийн түүхийг бичилцэж, бүтээлүүдээ одоог хүртэл боловсронгуй болгосоор байгаа билээ. Тийм ч учраас энэхүү брэнд нь тансаг зэрэглэлийн үзэгний салбарын хамгийн том төлөөлөгчдийн нэг хэвээр байж, бүх цаг үед хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг хэзээ ч хуучрашгүй бүтээлүүдээрээ татсаар байгаа юм.

Pen Boutique
Утас: 70009880
Хаяг: Сентрал Тауэр, 2 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх