Хайх

Аксесуарыг аксесуараар: Өөрийн гараар чимэглэсэн цүнх чиг хандлага болж байна

Аксесуарыг аксесуараар: Өөрийн гараар чимэглэсэн цүнх чиг хандлага болж байна

Апсайклинг эрин үе

Text: Buro.Mongolia


Байдаг л нэг тэгш өнцөгт цүнхнээс загвар сонирхогчид харцаа буруулсан бололтой. Харин үүнийг зүүлт, ээмэг, тууз зэргээр бүтээлчээр чимэглэж, массаар үйлдвэрлэгдсэн нэгэн хэвийн загварт анхаарлаа хандуулалгүй өөрийн гэсэн цор ганц хувилбарыг бий болгох тренд дэлгэрч байна. Яахын аргагүй орчин үед хүмүүсийн сонирхол нэг хэвд цутгачихсан мэт ижил зүйлс рүү биш, харин өөрийн гэсэн онцгой шинж чанартай бүхэн рүү тэмүүлэх болжээ.

Аксесуарыг аксесуараар: Өөрийн гараар чимэглэсэн цүнх чиг хандлага болж байна (фото 1)
@laravioletta

Аксесуарыг аксесуараар чимэглэхдээ хувцас загварын стилист Женни Шиптон гаргууд. Тухайлбал, тэрээр Abra X Gucci Vault брэндийн хадаасан гоёлтой цүнхээ өөрийн гараар хийсэн шүрэн оосроор чимэглэж бяцхан алхмаар цүнхнийхээ характерыг өөрчилж чаджээ. Харин загварын инфлюенсер Лара Виолетта Maison Margiela-гийн цүнхэндээ урт цагаан тууз, жижиг хэмжээтэй балерина гутлан оосор нэмж хөлийн үзүүрээс толгойн орой хүртэл балеткор хэв маягийг өөртөө шингээж чадсан байв.

Цор ганц цүнх бүтээх энэхүү санаа нь чиг хандлага болон дэлгэрэхэд Жейн Биркин багагүй нөлөө үзүүлжээ. Hermès брэндийн алдарт Birkin цүнх бий болоход үнэтэй хувь нэмрээ оруулсан түүний хувьд өнгөлөг тууз, түлхүүрийн оосор, сувдан зүүлт, хонх гэхчлэн төрөл бүрийн жижиг аксесуар, хэрэглэлүүд цүнхнээсээ унжуулан явах дуртай.

Аксесуарыг аксесуараар: Өөрийн гараар чимэглэсэн цүнх чиг хандлага болж байна (фото 2)
Аксесуарыг аксесуараар: Өөрийн гараар чимэглэсэн цүнх чиг хандлага болж байна (фото 3)

Харин дизайнерууд дундаас Collina Strada брэндийн бүтээлч захирал Хиллари Теймур тус трендийг загваруудаараа дамжуулан маш сайн илэрхийлж чаддаг. Түүний урладаг оосор, шигтгээ, туузан чимэглэлээр дүүрэн цүнхийг анх харахад дизайнерын ур ухаанаас гарсан биш, гар аргаар гэртээ хийчихсэн DIY бүтээл шиг мэдрэмж төрүүлнэ.

Аксесуарыг аксесуараар: Өөрийн гараар чимэглэсэн цүнх чиг хандлага болж байна (фото 4)
Аксесуарыг аксесуараар: Өөрийн гараар чимэглэсэн цүнх чиг хандлага болж байна (фото 5)

Түүнчлэн шинээр худалдан авалт хийснээс байгаа зүйлсээ бүтээлчээр өөрчлөн өмсөхийг илүүд үзэж эхэлсэн энэ цаг үед тус тренд нь ногоон ирээдүйг бүтээх шалгуурт төгс нийцэж байгаа юм. Цүнхнээсээ уйдчихлаа гээд шинийг авахаар дэлгүүр лүү зүглэхийнхээ оронд зүүхээ больчихсон ээмэг, шүүгээнийхээ мухарт хэвтэж байгаа туузаа гаргаж ирэн хуучин цүнхэндээ шинэ амьдрал бэлэглээрэй. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх