Хайх

Берет малгайг хэрхэн загварчлан өмсөх вэ

Берет малгайг хэрхэн загварчлан өмсөх вэ

2019 оны хаврын онцлох аксесуар

Text: Бюро 24/7


1950-аад онд моданд орж байсан берет малгай сүүлийн жилүүдэд загварын салбарт онцгой байр суурь эзэлж байна. Dior брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри 2018 оны намар-өвөл шоуны бүх төрхийг арьсан берет малгайгаар гоёсон бол Карл Лагерфельд 2019 оны аяллын цуглуулгадаа твид материалтай берет малгай танилцуулсан юм. Түүнчлэн Etro, Gucci брэндүүд ч бас өөрсдийн хэв маягийг шингээсэн хувилбаруудыг танилцуулаад амжсан. Өдөн куртка, пальто, тэр ч бүү хэл даашинз, ажил хэрэгч хослолтой хүртэл гайхалтай зохицдог берет малгайг хэрхэн загварчлан өмсөх вэ?

Том тусмаа загварлаг

Берет малгайг хэрхэн загварчлан өмсөх вэ (фото 1)

Загвар өмсөгч Эди Кэмпбелл аль болох том загварын берет малгай сонгохыг зөвлөсөн юм. Харин том хэмжээтэйг сонгосон бол үл ялиг хазайлган өмсөхөө бүү мартаарай.

Хамгийн чухал нь үс засалт

Берет малгайг хэрхэн загварчлан өмсөх вэ (фото 2)

Шулуун, задгай тавьсан үс засалт дээр берет малгай өмсөх нь ахлах сургуулийн гэнэн охин мэт харагдуулах бол буржгар үс засалттай үед өмсөх нь сахилгагүй, этгээд төрх бүрдүүлэх болно.

Зөв өнцгөө олох нь

Берет малгайг хэрхэн загварчлан өмсөх вэ (фото 3)

Эди Кэмпбелл берет загварын малгайг үл ялиг хазайлган өмсөх нь загварлаг харагддаг болохыг зөвлөсөн бол 1950-аад оны It охид болох Брижит Бардо, Катрин Денёв нар берет малгайг эгц шулуун байдлаар өмсдөг байжээ.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх