Хайх

Халуун тренд: Өргөн алтан гинж

Халуун тренд: Өргөн алтан гинж

Яг одоо загварынхан бүгд зүүж байна

Text: Buro.Mongolia


Хэдийгээр гялалзсан нарийн алтан гинж нь сүүлийн улирлуудын турш аксесуарын салбар дахь гол трендээр нэрлэгдэж, бүсгүйчүүдийн хамгаас дуртай гоёл байсаар ирсэн ч загварынхан яг одоо илүү өргөн, хүнд гинжээр гангарч эхлээд байна. Гэхдээ энэ нь нарийн гинжнүүдээ далд хийх хэрэгтэй гэсэн үг огт биш юм. Харин ч нарийн гинжнүүд болон чокер санагдуулам өргөн алтан гинжээ бүгдийг нь давхарлан зүүх нь илүү загварлаг шийдэл байх болно.

Стайлингийн хувьд өргөн гинжээр гоёхдоо хувцаслалтаа аль болох минимал, саармаг өнгийн байлгаж энгийн цагаан футболка эсвэл майка, beige өнгийн сул свитер цамц, 90-ээд оны нарийн мөртэй торгон даашинз, өндөр суудалтай жийнсэн өмд зэрэг basic загварууд сонгоорой. Мөн мэдээж дулаан орноор аялахдаа усны хувцастайгаа ч хослуулж болно. Харин загварчлалын бусад санааг Instagram-ийн блогерууд болон алдартнуудаас авцгаая.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх