Хайх

Орчин үеийн бүсгүйд зориулсан Misaki сувдан эдлэл

Орчин үеийн бүсгүйд зориулсан Misaki сувдан эдлэл

Шинэ "Sway" цуглуулгаа танилцууллаа

Text: Ө.Тодгэрэл


Үнэт эдлэл худалдан авахдаа бүсгүйчүүд юуны түрүүнд олон жил, тэр ч бүү хэл олон үе дамжин хэрэглэх боломжтой, хэзээ ч хуучрашгүй, мөнхийн сонгодог стилийн эрэлд гардаг. Харин сувдан эдлэл бол бүсгүй хүнийг хэзээд дэгжин харагдуулдаг шилдэг сонголтуудын нэг юм. Тэр дундаа илүү контемпорари хэв загвартай, боломжийн үнэтэй үнэт эдлэл сонирхож буй хүмүүст Misaki брэндийг санал болгох байна.

Misaki бол таримал болоод гар урлалын шилэн сувдаар мэргэшсэн тансаг зэрэглэлийн брэнд юм. Анх 1987 онд Монакод үүсгэн байгуулагдсан энэхүү брэндийн түүх Франц гэрэл зурагчин ба Япон зураачийн хайрын түүхээс эхэлсэн нь тун сонирхолтой. Тийм ч учраас брэндийн үнэт эдлэлүүдээс тэрхүү ариун, гэгээн уур амьсгал мэдрэгдэж, Японы сувд боловсруулах нарийн урлаг Францын дахин давтагдашгүй гоо зүйтэй хослон харагддаг.

Орчин үеийн бүсгүйд зориулсан Misaki сувдан эдлэл (фото 1)

Misaki Almeria цуглуулгын Grelots ээмэг, зүүлт, бөгж ба бугуйвч

 

 

Орчин үеийн бүсгүйд зориулсан Misaki сувдан эдлэл (фото 2)

Misaki Almeria цуглуулгын Seltz ээмэг, зүүлт, бөгж ба бугуйвч

 

 

Орчин үеийн бүсгүйд зориулсан Misaki сувдан эдлэл (фото 3)

Misaki Almeria цуглуулгын Cercle ээмэг, зүүлт, бөгж ба бугуйвч

 

Хүний бодолд сувд нь ихэвчлэн уламжлалт, ганган хээнцэр хэв маягтай уялддаг ч Misaki-гийн үнэт эдлэлүүдээс хуучинсаг аяс огтхон ч мэдрэгддэггүй. Эсрэгээрээ загвар бүр нь өдөр тутмын, орчин үеийн хэрэглээнд тохиромжтой байдаг. Ерөнхийдөө Misaki юу санал болгодог вэ гэхээр тэд үнэт эдлэлээ бүтээхдээ юуны түрүүнд орчин үеийн эмэгтэйн хэрэгцээг тооцолдог. Хэн, нэгнээс бэлэг болгон авахыг хүлээлгүй өөртөө зориулан сонголт хийж, тэрийгээ дараагаар нь өдөр оффис дээр ч, мөн орой үдэшлэгт ч зүүдэг тэрхүү контемпорари бүсгүйг чиглэдэг юм.

Сувд бол орчин үеийн, тансаг стилийн салшгүй нэгэн хэсэг. Энэ эрдэнэ ямар ч төрхийг илүү дэгжин харагдуулдаг увдистай

Брэндийн шинэ цуглуулга Дин Мартины алдарт мамбо бүжгийн "Sway" дуунаас сэдэвлэсэн бөгөөд бүжгийн хөдөлгөөний сэтгэл хөдөлгөсөн, тачаангуй аяс загвар бүрд шингэжээ. Гэрэл цацруулсан, гялалзсан сувднууд жааз бүжгийн хэмнэлийн дагуу хөдлөх мэт харц булааж, ямар ч хувцаслалтыг илүү тансаг болоод эмэгтэйлэг харагдуулна. Sway цуглуулга нь мөн Монакогийн гүнж нарт хүндэтгэл үзүүлэн бүтээгдсэн учир энэхүү нарлаг улсын баясгалантай уур амьсгалыг, хээнцэр гүнж нарын дахин давтагдашгүй стилийг өөртөө агуулна.

Орчин үеийн бүсгүйд зориулсан Misaki сувдан эдлэл (фото 4)

Misaki Sway цуглуулгын Breeze ээмэг, зүүлт, бөгж ба Ella цаг

 


Орчин үеийн бүсгүйд зориулсан Misaki сувдан эдлэл (фото 5)

Misaki Sway цуглуулгын Hung Black ээмэг, зүүлт, бөгж ба бугуйвч

 


Орчин үеийн бүсгүйд зориулсан Misaki сувдан эдлэл (фото 6)

Misaki Sway цуглуулгын Marimba ээмэг, зүүлт, бөгж ба бугуйвч

 

Монакогийн архитектурыг санагдуулам геометрийн хэлбэртэй зүүлт, үнэт сувдыг абстракт дүрснүүдтэй хослуулсан ээмэг, арт деко стильтэй атлаа минимал хээ зүсэлттэй бөгж, бүхэлдээ сувднаас бүрдсэн чокер гээд цуглуулгын загвар бүр нь ямар нэгэн байдлаар контемпорари хир хэмжээнд хийгдсэн нь цуглуулгын хамгийн том онцлог юм.

 

Misaki Mongolia
Утас: 70128977,   Хаяг: Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар, Улсын Их Дэлгүүрийн 1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх