Хайх

Судалгаа: Apple Watch швейцар цагуудаас илүү алдартай

Судалгаа: Apple Watch швейцар цагуудаас илүү алдартай

“Алим”-ны ноёрхол

Text: Бюро 24/7


Apple Watch ухаалаг бугуйн цаг яг одоо алдрынхаа оргилд хүрээд байна. CNN-ийн мэдээллэснээр Apple Watch борлуулалтаараа олон жилийн түүхтэй домогт швейцар цагуудыг хол давжээ.

Strategy Analytics судалгааны компанийн гаргасан тайлангийн дагуу 2019 онд дэлхий даяар нийт 31 сая Apple Watch худалдаалагдсан бол, алдарт швейцар брэндүүд бүгд нийлээд дөнгөж 21 сая бугуйн цаг борлуулж чадсан байна.

Энэ үзүүлэлтийг харсан мэргэжилтнүүд швейцар цагны салбарт ирээдүйд ямар эрсдэл нүүрлэх талаар санал бодлуудаа хуваалцжээ. Зарим нь тус салбарын мөхөл ирж байгаа гэх хэдий ч өөр мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Швейцараас гэрчилгээ хүртсэн механик цагууд хэзээд ч их хэмжээний орлого авчирсаар, хүмүүс худалдан авсаар байх гэнэ.

"Apple Watch нийгмийн статусын бэлгэ тэмдэг болсон. Өнөөдөр тэд дундаж зэрэглэлийн швейцар цагуудтай бүрэн өрсөлдөх боломжтой болжээ" хэмээн Strategy Analytics компанийн ерөнхий шинжээч Стивен Вальцер ярьсан байна.

Apple Watch-ийн харагдах байдал, доторх болоод гаднах дизайн, амьдралд хэрэгцээтэй байдал зэрэгтэй маргахын аргагүй. Бугуйг чимэн гоёмсог харагдахаас гадна эзнийхээ эрүүл мэндийн байдлыг илтгэн, төрөл бүрийн нэмэлт апп-уудын тусламжтай хүссэн бүх үйлдлийг утсан дээрээ хийх боломжтой байдаг нь Apple Watch-ийн хамгийн том давуу тал юм.

Харин IDC судалгааны компанийн ерөнхийлөгч Рамон Лламас энэ талаар ийнхүү хэлсэн байна. "Гэхдээ ингэлээ гээд швейцар цагны мөхөл ирнэ гэж үү? Би бол үүнд эргэлзэж байна. Хүмүүс одоо ч тансаг зэрэглэлийн бугуйн цаг авах дуртай хэвээр. Миний бодлоор хэдэн жилийн дараа гэхэд Apple Watch зэрэг ухаалаг цагууд бүгд бидний нүдэнд хачирхалтай харагдаж эхэлнэ байх.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх