Хайх

2022 оны Өвлийн Олимпд оролцох ОХУ-ын тамирчдын хувцастай танилцъя

2022 оны Өвлийн Олимпд оролцох ОХУ-ын тамирчдын хувцастай танилцъя

Text: Buro.Mongolia


Хоёр хоногийн өмнө Өвлийн Олимпод оролцох ОХУ-ын тамирчдын хувцаснаас бүрдэх цуглуулгыг “ВТБ Арена” спорт комплексод танилцуулсан байна. Тус цуглуулгыг Оросын Zasport брэнд урлажээ. Энэхүү брэнд нь 2012 онд спортын баг, тамирчдын өмсгөлийг урлах чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2024 он хүртэл ОХУ-ын Олимпын шигшээ багийн хувцсыг урлах эрхийг авсан билээ.

Загварын шоунд мэргэжлийн моделиудаас гадна хоккейчин Нина Пирогова, Евгения Дюпина, Олимпын медальтан Александр Легков, Екатерина Боброва, Софья Великая болон олон улсын физикийн Олимпиадын ялагч Артемий Новиков нар алхсанаараа онцлог болжээ.

Цуглуулгад тусгай дулаалгатай, ус нэвтрүүлдэггүй, чийг татдаггүй өндөр технологиор боловсруулсан материал ашигласан цанын хувцас, куртка, хантааз, хослол, ороолт болон чиг хандлага болоод буй балаклава малгай, амны хаалттай цамц зэрэг загварууд багтсан байна. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх